Оюуны өмчийг хамгаалах өдрийн хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Өнөөдөр  дэлхийн  “Оюуны  өмчийг хамгаалах  өдөр” тохиож байна. Энэ хүрээнд ОӨУБЕГ, Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Дээшлэх амьдралын эх-Инноваци” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, шинээр зохион бүтээсэн болон патент, гэрчилгээ авсан бүтээлийн үзэсгэлэнг зохион байгууллаа.  
 
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол”, “Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын дэлхий нийтийн чиг хандлага”, “Инновацийн үр дүн, түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, инноваци болон зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг  амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллагууд туршлагаасаа хуваалцав.
 
Түүнчлэн  Бага хуралд Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл,  шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчид, зохиогчийн эрхийн салбарт ажилладаг байгууллагын төлөөлөл болон оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, оюуны өмчийн салбарын  ажилтан албан хаагчид зэрэг нийт 150 хүн оролцлоо.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.