Зөвшөөрөөгүй газар архи, согтууруулах ундаа хэрэглэвэл торгоно
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр эрх хасах торгохтой холбогдсон асуудалд нухацтай хандаж байлаа.  Иймээс байнгын хорооны даргын зүгээс “Ямар тохиолдолд торгох, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох, эрхийг нь хасна гэдгээ жагсаалтаар гарга. Тэгвэл илүү ойлгомжтой болно” гэсэн чиглэл өглөө.

Мөн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулах үеэр ажлын хэсгээс "Гудамж талбайд цэр нус хаявал 10 нэгжтэй тэнцэх торгууль ногдуулна /өмнө нь нэг нэгж 2000 төгрөгтэй тэнцдэг байсныг 1000 төгрөг болгохоор төсөлд тусгажээ/. Архи, согтууруулах ундаа хэрэглэхийг зөвшөөрөөгүй газар хэрэглэсэн, мэс зэвсэг биедээ авч явсан бол 25 нэгжээр торгоно. Мансуурсан, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан бол торгох буюу баривчилна. Ингэхдээ албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаанд баривчлах" гэсэн заалт оруулжээ. Гишүүд мансууруулах бодис гэдгийг тодруулж байлаа.

 Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд  Эрүүгийн хуулиар шийтгэж аж. Харин цавуу, бензин зэргийг үнэрлэж мансуурсан тохиолдолд Зөрчлийн хуулиараа шийдэх гэнэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Мансуурсан үед нь баривчилна гэж байна. Тэгвэл хоёр пиво уучхаад мансуурсан явж болно. Айраг уучихаад мансуурч болно. Ингээд аж ахуй нэгжүүдээр очиж, хэл ам татна. Наанадаж дэлгүүрт оочер дугаар зөрчинө. Энэ бүхэнд баривчлаад байх уу. Шүүхээс гадуур цагдаагийн дур зоргоор баривчлаад байж болохгүй. Шийтгэх торгуулиар нь үлдээвэл ямар вэ? Хүний эрхэнд халдаж болохгүй  гэдгийг анхаарууллаа.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт: Хууль санаачилсан төслөөр нь явчихвал олон нийтэд илүүтэй хүрэх байх. Олон нийтийн дарааллын журам зөрчсөн, хэрүүл маргаан үүсгэсэн тохиолдолд гээд тодорхой зааж өгсөн. Үүний цаана нэг хүний эрх нөгөө хүний эрхээ хязгаарлагддаг. Хүний эрх зөрчихгүй бол хүний эрхэнд халдахгүй. Тиймээс баривчлах төслөөр нь үлдээх нь зөв гэсэн юм.

 УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Танхайрах гэсэн зөрчлийг бид бүтэн өдөржин хэлэлцсэн. Согтуурах, танхайрах, зүй бусаар бие авч явах зөрчлийг бүгдийг багтаасан байгаа. Олон улсын конвенцоор танхайрсан тохиолдолд хорих нь хориотой. Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдолд баривчлахаар оруулсан. УДШ үүнд тайлбараа гаргасан хэмээв.

Мөн жагсаал цуглаан зохион байгуулахдаа тэсэрч дэлбэрэх бодис, хүний биед аюул учруулах хорт бодис, аливаа зүйл, амьтан авч явсан бол баривчлахаар заасан заалт унаж, торгох заалт хэвээр үлдлээ.

Хуулийн төсөлд “Олон нийтийн газар ашиг олох зорилгоор шоо, хөзөр бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан тооцоолох боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, эсвэл тоглосон бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан заалтад болгоомжтой хандахыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү анхааруулав.

Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-26 15:20:29
    Энэ малнуудыг яах гэж сонговоо. Хүн амьдрах эрх улам бүр хавчигдаад байна шдэ. Босцгооё
  • dsn 2017-04-25 13:09:39
    ue udam 1 nasaaraa tamhi tatsan hordoj uhsniig medehgui l bn ,ordond arhi uuval torgohgui gej huulind zaasan yum uu?
  • ХАХАХА 2017-04-25 11:36:19
    БААРНААС ГАРААД ГЭРТЭЭ ХАРЬЖ ЯВААД ШОРОНД ОРЧИХ ЮМ БАЙНА Л ДАА. ЦАГДАА НАРЫГ МЭДНЭ. ХҮНИЙ ДУРГУЙ ХҮРГЭСЭН ЮМ АСУУЖ СААТУУЛААД.
  • иргэн 2017-04-25 10:14:25
    Тамхичдаа торгооч дээ Тамхичид бүгд гудамж талбай автобусны буудалд ил задгай бна ш дээ Бусдын эрүүл мэндийг бодмоор юм Архичид бусдыг хордуулахгүй
  • zochin 2017-04-25 08:31:31
    Hiih ajilgui huurnuuduu erguuliin tsagdaa zohitsuulaad bolood baihad