Сагсчид дэлхийн гран прид оролцоно

Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбооны ээлжит тэмцээн "Дэлхийн Гран При" БНХАУ-ын Наньжин хотод энэ сарын 29-30-ний өдрүүдэд болно. Тус тэмцээнд тив тивийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд манай улсаас “Монгол UB Хангарьд” баг оролцоно. Манай багийн бүрэлдэхүүнд Азийн элсний наадмын мөнгөн медальт Д.Дэлгэрням, Г.Цэнгүүнбаяр, Э.Цэрэнбаатар нар мөн Дэлхийн оюутны 3х3 тэмцээний мөнгө, Азийн оюутны АШТ-ий мөнгөн медальт Э.Дөлгөөн багтжээ. 

Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбоо сар бүр гран при тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Ирэх тавдугаар сарын 13-14-нд Малайз улсад ээлжит Гран При тэмцээн болох хуваарьтай байгаа. Манай тамирчид тус тэмцээнд мөн оролцох юм.

Олон улсын сагсан бөмбөгийн 3х3 холбооны зургадугаар сарын Гран При тэмцээн Улаанбаатар хотод зургаадугаар сарын 3-4-нд болох хуваарь гарсан. “UB challenger” тэмцээнд дэлхийн шилдэг 13 баг, Монголын шилдэг 3 баг өрсөлдөх юм.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.