БНСУ-д манай улсын хоёр иргэн нурангид дарагджээ
Өнгөрсөн бямба гарагт БНСУ-д ажиллаж, амьдарч байсан Монголын хоёр иргэн нурангид дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Тодруулбал, осолдсон хоёр иргэн БНСУ-ын Сөүл хотын Каннам дүүргийн Ёгсам хороололд таван давхар барилга нураахаар барилга руу ус цацаж байгаад нурангид дарагдсан байна. Холбогдох байгууллагууд шуурхай ажилласны дагуу тэднийг нурангаас гаргаж эмнэлэгт хүргэсэн байна.  Гэмтсэн  иргэдийн тухайд хүнд гэмтэл аваагүй бөгөөд шаардлагатай эмнэлгийн тусламжийг түргэн авсан гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдэгдлээ.
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.