Олон удаагийн виз олгох асуудлыг ярилцжээ
Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо.Энэ удаагийн консулын уулзалтын үеэр хоёр тал консулын харилцааг хөгжүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг нэмэгдүүлэх, тус тусын иргэдэд тулгамдаж байгаа асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, зарим чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцсон байна.
 
Үүнээс гадна иргэд зорчих нөхцөлийг шат дараатай хөнгөвчлөх үүднээс иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг өргөжүүлэхийн зэрэгцээ визийн хугацаа хэтрүүлэх, хууль ёсоор оршин суух иргэдийг нэмэгдүүлэх замаар зөвшөөрөлгүй оршин суух тохиолдлыг бууруулах талаар санал солилцжээ.
 
Солонгосын талаас хөрөнгө оруулагчдад оршин суух зөвшөөрлийг 1-3 жилээр олгох, төрийн бус байгууллагын гишүүдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, нийгмийн даатгалын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал тавьсан байна. 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.