“Алтан Өргөө” киноны сонирхолтой түүхээс

1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчдийн хамтаар 1961 онд  “Алтан Өргөө” киног бүтээсэн түүхтэй. Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичжээ. Хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал дан монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л европ үлгэрийн шинж чанар багахан орсон нь бий) юм.

Нэгэн шидтэний захиасаар авдартай эрдэнэс буюу цэвэр усны ундаргыг сахиж хамгаалдаг Пагва өвгөний гурван хүүгийн ууган хоёр нь авдарт юу байгааг сонирхон нээснээс болж ган гачиг нүүрлэснээр киноны үйл явдал өрнөнө.

Хөгжмийн зохиолч Л.Мөрдорж тухайн үеийн киноны хөгжмийг Германд Герман оркестр тоглож бичүүлсэн  байна.

Үүнээс хойш 1993 онд Улсын Филармонийн удирдаач МУСГЗ  Н.Туулайхүүгийн хүсэлтээр бүрэн эрхт Герман улсын элчин сайдаас “Алтан Өргөө” киноны хөгжмийн партитурыг авах хүсэлт гаргасан байна. Улмаар тэр жилээ Герман улсын элчин сайд хөгжмийн партитурыг өөрийн биеэр удирдаач Н.Туулайхүүд хүлээлгэн өгч 1994 онд улсын Филармонийн тайзнаа ганцхан удаа тоглосон байдаг.

Улсын Филармонийн Симфони найрал хөгжмийн 60 жилийн ойн хүрээнд 23 жилийн дараа “Алтан Өргөө” киноны хөгжмийг 2017 оны дөрөвдүгээр сарын 27-ны 19:00 цагаас Улсын Филармонийн тайзнаа дахин тоглогдох гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9913-3522, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн  candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой.  

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2017-04-25 16:34:47
    Estoi goe kino eron mgoliin huuchin kinonuud maani goe bjee jujigchiden hurtel buur setgeleesee toglodog.odoo bol hereg bhgui kinonuud.
    39.65.233.67
    Мэдэгдсэн Хариулах
  • ХОВДГИЙН ГАЙ 2017-04-25 07:08:57
    Манай анхны "Ховдгийн гай" энэ улсын үүц, нөөцийг дэлхийд дэлгэснээс болж улсын маань газар шороо нь улаан тоос болж, ус булаг нь ширгэж хүн мал нь дайжиж бай...
    103.10.197.11
    Мэдэгдсэн Хариулах