Иргэдийн худалдан авах чадвар 10 хувиар буурлаа
Иргэдийн цалинг 60 хувиар нэмсэн цагт үнийн өсөлтийг гүйцэнэ гэж МҮЭХ-ны  дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдэгдлээ. Өргөн хэрэглээний хүнснээс гадна их, дээд сургуулийн төлбөр өссөн байна. Үүнээс гадна ирэх намар гэхэд шатахууны үнэ 200-300 төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн урьдчилсан таамаг гараад байгаа юм.

Үүнээс шалтгаалан иргэдийн худалдан авах чадвар өнгөрсөн жилийн мөн үеэс 10 хувиар унаад байна. Тиймээс Засгийн газар үүргээ биелүүлж шуурхай ажиллах, мөн УИХ-аас ээлжит бус чуулган зарлаж шаардлагатай олон асуудлыг цаг алдалгүй шийдэхгүй цаг болсон гэж МҮЭХ-оос үзэж байгаа аж. Үгүй бол иргэдийн үүрэх ачаа улам нэмэгдсээр байна.

Иргэдийн орлогыг хамгаалах хамгийн шуурхай бодит арга бол нэг сая төгрөгөөс доош цалинтай иргэдийг “Хүн амын орлогын албан татвар”-аас тодорхой хугацаанд 100 хувь чөлөөлөх арга гэж мөн үзжээ. Тус холбооноос нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй холбоотой санал шаардлага, уриалгыг УИХ, Засгийн газарт хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа юм.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.