“1000 эргүүл-2” нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн I, II, III хэлтсээс хамтран “1000 эргүүл” арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

Уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт өсч, гэмт хэрэг, зөрчлийн тоо буурсан эерэг үзүүлэлт гарсан юм. Иймд тус дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсээс санаачлан “1000 эргүүл-2” арга хэмжээг эхлүүлжээ. Энэ удаад Хууль сахиулахын их сургуультай хамтран нийтийн хэв журмыг сахиулах хамтарсан “1000 Эргүүл-2” ажиллуулж байна.

Тус нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн 1000 сонсогч хамтран 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх юм.
Б.Орхон
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.