Хулгайлагдсан гэх хүүхэд  өөрийн хүслээр гэртээ хариагүй нь тогтоогджээ
Өсвөр насны хүүг хулгайлж, нийтийн байранд хорьж байсан гэх мэдээлэл өчигдөр  хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан. Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа болохыг эх сурвалж мэдээллээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа юм. Улмаар шалгалтын явцад зарим зүйл тодорхой болсон байна.

Тухайлбал сураггүй алга болсон гэх 14 настай Д нь 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээсээ гарахдаа “Сургуульдаа давтлагад явлаа” гэж хэлээд Цэцэрлэгт хүрээлэнд очиж зүс мэддэг байсан Б гэх хүүхэдтэй тааран, хамт гадуур явж байх үедээ өөрийн гар утсыг “Барьцаалан зээлдүүлэх газар”-т 60.000 төгрөгөөр тавиад мөнгөө үрж дуусгасан нь тогтоогдсон байна. Мөн гар утсаа авахгүй бол гэртээ харихгүй хэмээн цагийн ажил хийж, оройдоо  хулгайлсан гэгдээд байгаа Б-гийнд хоног төөрүүлдэг байсан нь тодорхой болжээ. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2017-04-25 10:39:15
    Миний хүү жигтэйхэн хүмүүжилтэй гээд хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглоод байсан ? Хүүхдээ хүмүүжүүлэх нь бүү хэл ямар хүн болж явааг нь баримжаалж ч мэдэхгүй эх ба...
    182.160.4.172
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН1 2017-04-25 04:41:07
    ЭЭЖ, ААВУУД ӨСВӨР НАСНЫ ХҮҮ, ОХИНДОО УЯН ХАТАН ХАНДАЖ, САНАА БОДЛЫГ НЬ ХҮНДЭЛЖ БАЙХГҮЙ БОЛ ИЙМЭРХҮҮ БАЙДЛААР ЭЦЭГ ЭХИЙНХЭЭ ДАРАМТААС ТУХАЙЛБАЛ
    202.70.40.154
    Мэдэгдсэн Хариулах
  • ЭЭЖ 2017-04-25 02:48:34
    ДЭМИЙ ХУДАЛ ХӨӨРӨГДӨЖ НИЙГМИЙГ АЙДАСТ АВТУУЛАХАА БОЛИМООР ЮМ
    66.181.177.103
    Мэдэгдсэн Хариулах