Өрсөлдөх эрхийг нь хязгаарласан гэж үзэн, Цэцэд ханджээ
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтын зохицуулалт нь өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан, Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилснаас бусад хуульчдын Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан албан тушаалд өрсөлдөх эрхийг хязгаарласан гэж иргэн П.Оюунчимэг үзжээ. Тиймээс дээрх хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор  тэрбээр Үндсэн хуулийн цэцэд хандсан байна.

Түүний ирүүлсэн өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны тавдугаар сарын 3-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.