20 тэрбум төгрөг зарцуулсан авто худалдааны цогцолборын хувь заяа  хаашаа эргэх вэ
Нийслэлийн өмнөх удирдлагуудын үед хийж, хэрэгжүүлсэн ажлуудаас хамгийн их хэл ам дагуулсан  ажил бол Авто худалдааны цогцолбор билээ. Бүтэн дөрөв, таван жил үргэлжилсэн ч  бүрэн ашиглалтад ороогүй байгаа энэ газрын хувь заяа хаашаа эргэх вэ гэдэг нь одоо ч хүлээлт үүсгэсэн хэвээр байна.  
 
Анхны тооцооллоор бол аль жил гаруйн өмнө “Да хүрээ” захыг  бүрэн нүүлгэж, дуусаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан “Авто худалдааны цогцолбор”  бүрэн ашиглалтад орсон байх ёстой  байлаа. Гэтэл  авто худалдаа эрхлэгчид  нүүхгүй хэмээн зөрүүдэлж, байдлыг ийнхүү хүндрүүлсэн билээ.
 
Энэ томоохон бүтээн байгуулалтын ажилд нийт 20 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч авто машин, сэлбэгийн худалдаа эрхлэгчид  байгаль орчны асуудлаас болж нүүхгүй хэмээн гэдийж суусаар төсвийн 20 тэрбум төгрөгийг өнөөдөр үргүй зардал болгоход хүргээд байна. Үнэндээ авто худалдаа эрхлэгчид байгаль орчны асуудлаас илүүтэй  нэгэнт байр сууриа олчихсон, үйлчлүүлэгч хэрэглэгчдээ татсан энэ газраасаа холдохыг хүсээгүй. Тэд хотоос гараад явчихвал ашиг орлого нь муудна гэсэн ганцхан асуудлаас болж ийнхүү уллаж байгаа.
 
Тэгвэл байгаль орчны  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын гаргасан судалгаагаар Да хүрээ зах орчимд 20 шахам жил авто худалдааны үйл ажиллагаа явуулсанаас болж энэ газрын ойр орчимд агаар, хөрсний бохирдол  нийслэлийн бусад цэгүүдээс хамгийн их байгаа нь тогтоогдсон. Тэр дундаа хүний биед  огт байх ёсгүй хар тугалга тус зах орчимд амьдардаг хүүхдийн цуснаас илрэх болсон.  Энэ бол хойч үедээ заналхийлсэн ноцтой хэрэг мөн.
 
Албаны хүний хэлсэнээр “Да хүрээ” орчимд 60 орчим авто үйлчилгээ, улгаалга, дугуй засварын газар байдаг аж.  Тэдгээр авто үйлчилгээний газруудын хог хаягдал, тос масло хаашаа орох билээ. Хөрсөнд л шингэж таарна шүү дээ. Тэгээд байнга машин асааж, унтраана. Тэр хэрээрээ агаарын бохирдол нь ч нэмэгдэнэ. Хамгийн гол нь “Да хүрээ” захыг тойроод Баянзүрх дүүргийн 2-3 хорооны иргэд амьдарч байгаа. Нийслэлийн нэг хороо 8-10 мянган хүнтэй гэж тооцвол тэр хавьд 30 орчим  мянган хүн амьдарч байна. Эдгээр хүмүүсийн эрүүл мэнд ноцтой хохирно гэсэн үг.  Иймээс л хот төлөвлөлт гэдэг зүйлийг хийсэн шиг хийж, гаргах ёстой бол гаргах л ёстой гэдэг байр суурийг иргэд илэрхийлэх болсон.
 
Тэгэхээр нэгэнт асар их хэмжээний мөнгө зарцуулаад бариад байгуулчихсан энэ ажлыг одоогийн хотын удирдлагууд цааш үргэлжлүүлэн бүрэн ашиглалтад оруулчих юм бол нийслэл хот маань нэг ч гэсэн асуудлаасаа салж чадна. Адаглаад агаар хөрсний бохирдол багасна. Цаашлаад авто захыг дагаж үүсдэг байсан автозамын түгжрэл арилна.   

Уг нь хотын дарга С.Батболд сонгогдсоныхоо дараахантай буюу өнгөрсөн онд "Авто худалдааны цогцолборыг цаашид тэр хэвээр нь ажиллуулна. Нийслэл хотод хуучин автомашин зардаг байдлыг бид алхам алхмаар шийдэж, төвлөрсөн газар руугаа шилжүүлнэ” хэмээн байр сууриа илрэхийлж байсан.

Үүний дараа телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Би Улаанбаатарт автомашин зардаг хуучин захууд байх ёсгүй гэж үздэг. Тийм учраас хотоос гар гэсэн шаардлага тавина. Намайг шийдвэрээ гаргаагүй байхад л эсэргүүцэл ирсээр байна. Энэ нь сонгуулийн үр дүнтэй холбоотой байх. Хотод авто салонууд байрлаж болно. Харин зардаг газрууд нь хотын гадна байх ёстой. Миний зүгээс олон тэрбумаар бүтсэн авто худалдааны төвийг ашиглалтад оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа” хэмээн мөн ярьж байсан юм. Тэгэхээр бүхэд бүтэн 20 тэрбум төгрөгөөр боссон “Авто худалдааны цогцолбор” С.Батболд даргын үед бүрэн ашиглалтад орох уу гэдэг хүлээлт үүслээ. 
 
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-02-01 05:19:06
    Ter xaviin talaar sudalgaa sain xiij shiidsen deer. Ixenxi ni tendees amidralaa zalguuldag
    66.181.161.53
    Мэдэгдсэн Хариулах
  • tsetseg 2017-08-23 08:50:41
    bi ene DA HUREE zahig tushij jijig naimaa hiij heden huuhdee tejeedeg.nadaas uur olon hun amidralaa endees zalguuldag.nuuhiig eserguutsej bn!!!!
    202.9.47.177
    Мэдэгдсэн Хариулах
  • tumur 2017-04-29 16:14:24
    Ajlaa hiigeech.aimhaa tsarailaar huuj chadahgui buun tdugjree utaa bohirdol daanch dee...
    182.160.2.150
    Мэдэгдсэн Хариулах
  • muugii 2017-04-26 05:58:11
    Iim archaagui tur bhuu tumur nuuree haruulad gyals naadah ruga nuulgechee
    202.131.242.254
    Мэдэгдсэн Хариулах
  • mongol emee 2017-04-25 17:21:33
    Xoorxii xooson tolgoit mini vxsenii chini Batvvliin biznes . Xorboo xabchsan ym thig xogiin xonxort boognorson zax nertei tos thoroond daragdsan orchind naimaa ...
    202.9.43.46
    Мэдэгдсэн Хариулах
    • vrgejlel 2017-04-25 18:22:24
      xiij baigaa xvmvvsiinxee margaathiig bodson thiidber baisan ym th dee? Xorin taban jil xotiig ufirdsan MAN Enxbold tergvvten xotiin gazriig zarsanaas oor yu
      202.9.43.46
      Мэдэгдсэн Хариулах
      • vrgejlel 2017-04-25 18:27:00
        xiisen ym be? Xotiin dund ailuud dund toc toos bujignasan texnikiin zax baix ni vnexeer zoximjgvi baigaag vgvisgeed yax ym? Toriin bodlogo xvnii toloo thvvdee.
        202.9.43.46
        Мэдэгдсэн Хариулах
  • Өөө 2017-04-25 12:48:14
    Өгөөмөр зах яг адилхан бөөн асуудал байгаа сэлбэгийн зах зүгээр машин зарж байгаа хүнээс хэд дахин илүү орчин бохирдуулдаг заваан зах даа
    202.9.41.72
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-25 11:51:26
    Бат-Үүлийн бизнес дээ. Газар худалдан авсан хэдэн нөхөд хохироод өнгөрлөө.АН 2030 оноос нааш төрд гарахгүй. тэр болтол Бат-Үүл амьд байх нь эргэлзээтэй. Яана да...
    103.57.95.248
    Мэдэгдсэн Хариулах
  • Үг нэмэе 2017-04-25 09:01:14
    Төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй,энэ хэдэн наймаачидаа захирч чадаргүй байтал чинь хятадууд энэ улсад чинь эзэн суух гээд байна!
    202.70.46.209
    Мэдэгдсэн Хариулах
  • тэнд бичлээ 2017-04-25 07:46:20
    энэ зүгээр л мөнгө угаалт бншүүдээ. хэдэн м2 газар цементлэхэд хаана нь 20 тэрбум төгрөг зарцуулаа вэ? тэгээд 1 машин зогсох газар хучилт хийчээд яагаад 5 сая
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • !!! 2017-04-25 07:35:52
    Төр л юм бол нийтийн эрх ашгийн үүднээс шийдсэн асуудлаа эцэст нь хүртэл хэрэгжүүлдэг л байх хэрэгтэй шдээ!!! Айж дальдчаад байх хэрэггүй!!!
    66.181.160.124
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2017-04-25 07:35:38
    Ug ni nvvlgeed ene tsotsolboroo ashiglabal sain l bna daanch Da-Hvreegiin ard bdag nuuts noenton ni tend bdag hvmvvsiig turhiraad nvvlgeltiig esergvvtseh hudulg...
    124.158.109.232
    Мэдэгдсэн Хариулах
  • ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАХ ХЭРЭГТЭЙ 2017-04-25 03:59:09
    "ДА ХҮРЭЭ" ЗАХ БОЛОН "НАРАНТУУЛ", 100 АЙЛЫН БАРИЛГЫН ЗАХУУДЫГ НҮҮЛГЭВЭЛ ТЭР ХАВИЙН ОРШИН СУУГЧИД "ХҮН ШИГ" ОРЧИНД АМЬДАРЧ, ТҮГЖИРЭЛ БАГАСНА
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2017-04-25 03:50:46
    БИДНИЙГ НҮҮЛГЭЖ ХАРАГДААЧ, ЖАГСАНА, ЭСЭРГҮҮЦНЭ, ДЭЭР МАНАЙ УЛСУУД БАЙГАА, ТА НАР ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ. ХЭН НЬ ДИЙЛЭХИЙГ ХАРЖ Л БАЙЯ.
    103.9.90.231
    Мэдэгдсэн Хариулах
    • Tatvariig tultal ni nem 2017-04-25 10:37:57
      Tatvariig ni tultal nemeed ughuur ta nar muusain chenjuud dampuuraad suraggui bolnoo tun udahgui. haraal idsen segnii tsugluulganuud oruulj irdeg tsag duusaa!
      66.181.185.85
      Мэдэгдсэн Хариулах
  • batdojr 2017-04-25 03:27:28
    Cementen talbai buyu zogsool iim untei bdag bolsnuu zugeer sh aaa tsn baidaa eniig usreeed 5 terbumaar aimaar goyiig hiine shu zam zasdag zd a bvl helde aaa?...
    153.156.28.66
    Мэдэгдсэн Хариулах
  • mk 2017-04-25 03:08:57
    Үүл-н балагаар Татвар төлөгч-н 20 тэр бум ₮ үр ашиггүй зарцуулагдсан,товариш иргэдээсээ асуусан гэж мэлзэх биз хэлдэг ганц үгтэй хоосон толгой элэнцэгнээ баат...
    150.129.143.189
    Мэдэгдсэн Хариулах
    • mongol emee 2017-04-25 18:12:56
      Vvliin balgaar 20 terbum alga boloogvi thvvdee . Vvliin gabyagaar 20 terbumiin bvteen bosgolt xiigsen baina. 12 onoos omno xotiig zaxirch baisan Enxbold nariin ...
      202.9.43.46
      Мэдэгдсэн Хариулах
      • mongol emee 2017-04-25 18:16:40
        xotiin gazriig zarj duusgasnii achaar xol githgex zaigvi xonxort. xoorxii naimaachid chixeldeed toos thoroond daragdaad.xort utaagaar amisgalj baigaa ym th dee?...
        202.9.43.46
        Мэдэгдсэн Хариулах
  • BATBOLDOD ARD TUMNII UG !!! 2017-04-25 03:01:47
    ARD Tumen shaardaj b na Ene Mashin zardag gazruudaa 22 towchooruu nuulge Hotiin Darga BATBOLDOO
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТБОЛД  2017-04-25 02:49:46
    СОНГУУЛИЙН ДАРАА БОЛОЁОО АХЫН ДҮҮ
    202.21.115.165
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-04-25 02:49:18
    дээрээс нь нарантуулыг зайлуулаачээ өгөөмөр гэж бас нэг лай байна бүгдийг нь зайлуулаа
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2017-04-25 02:27:11
    Батболдоо энэ Авто худалдаагаа энэ их мөнгө зарцуулсан газраа ТӨВЛӨРҮҮЛЭЭЧЭЭ !!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах