Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Дорнод аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүн өчигдөр Чойбалсан хотод хүрэлцэн ирсэн юм. Мөн өдрийн үдээс хойш  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг Дорнод аймгийн иргэдэд танилцуулах уулзалт аймгийн хөгжимт драмын театрт болов.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд, Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг салбар тус бүрээр танилцуулсан юм.

Уулзалтын дараа Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах ёслол боллоо. Ёслолын эхэнд Дорнод аймгийн туг, сумдын тугийг театрын тайзнаа ёслол төгөлдөр залав.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дорнод аймгийн туганд Сүхбаатарын одонг хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм. Дорнод аймгийг одоогоос 74 жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байжээ. Ийнхүү өнөөдрөөс эхлэн тус аймаг Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Дорнод аймаг хэмээн нэрлэгдэх боллоо.

Дорнод аймгийг Төрийн дээд Сүхбаатарын одонгоор шагнах тухай Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх, эх орноо батлан хагаалахад онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж, үндэсний аюулгүй байдлыг хангах, монгол соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, өвлөн хөгжүүлэхэд манлайлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, хувийн хэвшил, газар тариалангийн салбарт шинэ санаачилга, амжилт гарган ажиллаж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан бүтээлч, эрх чөлөөт нийгэм цогцлоохын төлөө хичээл зүтгэл, хөдөлмөр, бүтээлээ зориулсан, зориулан зүтгэж байгаа тус аймгийн үе үеийн ард иргэдийн хичээл зүтгэлд төрийн дээд хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.
 

President.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-25 07:34:54
    хузу у гуй хулгайч одоо болио ай магт одон олголоо гээд чи ухухдээ тамд очно шуту дээ их нугэл хийсэн дээ чи
  • ОРХИ 2017-04-25 06:04:29
    ЭНЭ ХҮЗҮҮГҮЙ ХҮН ЧИНЬ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ЯРЬДАГ БИШҮҮ. ЮУН ДООШОО ОРСОН ХЭНД ХЭРЭГГҮЙ ОДОН ХҮЧЭЭР ШАХААД
  • IRGEN- 2017-04-25 05:59:33
    TUR TUMBUGUR, YOS YOMBOGOR, TURIIN TERGUUN HIIH YOSTOI AJLAA L HIIJ BNAA, IH MEDEGCH, YUM BUHNIIG UGUISGEGCHID EE!..
  • ЗОЧИН 2017-04-25 03:54:57
    ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ШОРОН РУУГАА ЯВАХЫН ӨМНӨ ЯАХ ГЭЖ МӨНГӨ ҮРЭЭД ШАГНАЛ МАГНАЛ ГЭЭД ТЭНЭГТЭЭД ЯВНА ВЭ? ОДОН ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БЭ?
  • Болиоооо 2017-04-25 02:16:29
    Энэ одоо буухын хоорондулсын мөнгө үрж худлаа шоудахаа больчихоо ч дээ