Даатгалын компаниудын далд луйврыг зогсооё
Монголын зах зээлд   даатгалын компаниуд  хамгийн бага зардлаар хамгийн өндөр  ашгийг олж буй.  Тэдний үйл ажиллагаа өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж байгааг төвхнөж, тохижсон  байшин барилгаас нь харж болно.   Хүний амьдралд юу эс тохиолддог билээ. Гал ус, гэнэтийн аюул нүүрлэсэн үед даатгалтай иргэн, аж ахуйн нэгж л хождог.  Ингээд бодохоор даатгал  та бидний амьдралд ус агаар мэт хэрэгтэй. Гэхдээ  өнөөдөр бидэнд үйлчилж буй даатгалын системд  нэн даруй засч залруулбал зохих алдаа  байна. Жишээ нь, иргэд унаж буй тээврийн хэрэгслээ   банк бус санхүү­гийн байгууллагад барьцаа­лан тав хүртэлх сая төг­рөгийн зээл авдаг үйлчилгээ нэвтэрсээр даруй долоон жилийн нүүр үзэж байгаа.  
 
Ашигтай ажилладаг учраас  ББСБ-ын тоо жилээс жилд өссөн. Үүний сайн тал гэвэл тэдний зээлийн гэрээний нөхцөл жилээс жилд зөөлөрч, хүү нь ч буурах болсон. Харин мөнгөний эрэлд хатсан иргэдэд зээл олгох тухай сураг л дуулдаж байвал нөхцөл ямар байх нь хамаагүй.  
 
Иргэдийн эл бачуурал даатгалынханд сул орж ирэх ашиг болж хувирсан байх юм.  Тодруулж хэлбэл, иргэд тээврийн хэрэгслээ зээл авах ББСБ-ын нэр дээр шилжүүлэх учиртай. Нэр шилжүүлэх процесс явагдах үед тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалыг шинээр хийлгэх шаардлагыг даатгалын компаниуд тавьдаг.  Уг тээврийн хэрэгсэл өмнө нь бүх даатгалаа хийлгэчихсэн, дуусах хугацаа болоогүй эсэх нь даатгалынханд ер хамаагүй, шинээр гэрээ хийхийг л шаарддаг. Хэдхэн төгрөгийн зээл авах гэж байгаа ганц хөрөнгөө барьцаанд тавихаар явж байгаа иргэнд даатгалд төлөх илүүдээ гарсан мөнгө байхгүй нь ойлгомжтой. Ийн эсэргүүцэх нэгэнд  даатгалын компаниуд үлдсэн хугацааны  даатгалын зөрүү мөнгийг авч болно хэмээдэг ч ачир дээрээ ямар нэг байдлаар шалтаг тоочсоор хоног авдаг.
 
Тэгээд амьдрал дээр даатгалынхаа зөрүүг авсан иргэд хэд байдаг бол. Ихэнх иргэд бүрдүүлэх материал, явдал суудлаас нь төвөгшөөн   хаях нь бий. Нөгөөтэйгүүр, даатгалынхан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эмчилгээ, гэнэтийн осол,  үл хөдлөх хөрөнгө, агаарын хөлгийн даатгалыг хийхдээ хөлд нь суух шахан наалддаг атлаа ядарч зүдрэн даатгал хэрэг болох цагт дор хаяж, гурав түүнээс дээш хоног нааш цааш гүйлгэдэг. Ялангуяа, эмчилгээний даатгалыг эргүүлж авах гэж иргэд үйл тамаа үздэг. Амь насаа алдсан тохиолдолд ар гэрийнхэн нь даатгалыг нь авах гэж явдаг ч үгүй.
 
Өөд бологсдынхоо ясыг өндөлзүүлэхгүй гэсэн монгол араншин ч нөлөөлдөг биз.  Уг нь авч чадсан юм өгөхдөө гар татдаггүй байвал иргэд даатгалын компанид итгэл үзүүлэн амь нас, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслээ дуртайяа даатгана. Нөгөөтэйгүүр, холбогдох хуульд зааснаар бол  иргэд сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах ёстой юм билээ. Гэвч амьдрал дээр юун сайн дур.  
 
Замын цагдаагийн дарамт, торгууль, оноо нь хасагдахаас айхдаа даатгуулдаг. Шинээр тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэд авто машиныхаа гэрчилгээг авч, замын хөдөлгөөнд оролцохын тулд даатгалд хамрагддаг. Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэдэг бүтэшгүй зүйл. Алхам тутамд цагдаа зогсоож явуу­лах­гүй.  
 
Энэ бүхнээс хара­хад даатгалыг хүчинд ав­таг­дахын цагт гэж хэлж болно. Шулуухан хэлэхэд, даат­га­лын компаниуд бүгд хувийнх. Тэдний эзэд ардаа давхар эзэнтэй. Тэд нь танил тал, нэр нүүрээ ашиглан даат­га­лын компаниа ашигтай ажил­луулахын тулд чадах бүхнээ хийдэг. Тамирчид гэхэд л агаарын хөлгийн болон амь насны даатгал хийгдээгүй бол онгоцны тийзээ авч чадахгүй. Энэ мэтчилэнгээр иргэд үйл тамаа үзэж, тэр хэрээр даатгалын компаниудын данс цулайдаг тогтолцоог өөрчлөх цаг болжээ.

Монголын мэдээ
Г.Дорж

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2017-04-25 09:01:06
    Ямар учиртайг мэдэхгүй манайд датгалас хохирол гаргулна гэдэг хэцү шү Нэг улсад машинтай шүргэлцсэн чин даатгал цагдаа засвар 3 хоорондоо яриад асуудал шийдсэн
    • үргэлжлэл 2017-04-25 09:05:02
      Тэгэд бүр танд үйлчилсэн гэж баярлаад бэлэг өгнө гээч Өөрийн буруутай үйлдэл бол 20% гаргаж бусдыг даатгал гаргаж машин засаж өгсөн шүү
  • zochin 2017-04-25 08:55:19
    Битгий худал ШАА лалараа Г.Доржоо юмаа судлаад ярь
  • Бат 2017-04-25 06:22:28
    Чухамдаа эрхмүүдийн том жипүүдийг ядуусын пүрүсс шүргэх гээд л шүргэсэн хойноо өгөх мөнгөгүйгээс л гаргасан хууль шүүдээ
  • тб 2017-04-25 03:01:53
    үүнийг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар,МҮЭ холбоо гээд маныхаа эрх ашиг чөлөөт сонголтыг хамгаална гээд төр ард түмнээс татвар татаас авч суудаг хүм...
  • ДОРЖОО  2017-04-25 02:45:36
    СУДАЛГАА ХИЙЛДЭЭ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛИЙН ДААТГАЛ САЙН ДУРЫНХ ХАРИН ЖАДААТГАЛ АЛБАН ЖУРМЫНХ ХАРИН ШИЛЖИЖ БУЙ ТОХИОЛДОЛД АЖ ДААТГАЛЫГ ШИНЭЭР ХИЙЛГЭЖ ӨӨРИЙН ДААТГАЛАА...
  • БАДАМ 2017-04-25 02:28:49
    Даатгалын талаар юу ч мэдэхгүй , ямарч судалгаа тооцооүй , холбогдох хууль дүрмийг нь уншиж үзээгүй байж нээг их дүгнэлт хийж цэцэрхэж яах нь вэ Доржтоон ичиг...
  • Zochin 2017-04-25 02:25:50
    Daatgaliin uil ajillagaa yavuulj bui kompaniudiig shalgah shaardlagatai
  • Зочин 2017-04-25 02:12:25
    Уул нь сайн дурынх л даа, дэлхийн хаана ч тэр.Манайд хүчээр заавал даатгуул гээд байдаг нь даатгал гэдэг утгаа алдаад 1 төрлийн алба татвар болчихсон юм.