Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооныхон өлсгөлөн зарлана гэв
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны төлөөлөл ирэх тавдугаар сарын 1-ээс өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэв. Учир нь Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооноос өнөөдөр Төрийн ордны гадаа жагсаал зохион байгууллаа. Тэд төрийн өндөрлөгүүд болон БСШУС-ын сайдад удаа дараа шаардлага хүргүүлсэн ч үл тоомсорлож буй учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болсон байна.
 
Хараагүйчүүдийн үндэсний холбооноос хараагүй хүүхдүүдийн боловсрол эзэмшиж буй орчин нөхцөлийг сайжруулах, 116 дугаар сургуулийг БСШУСЯ-ны харьяа болгох, сургуулийн удирдлагыг солих шаардлагыг тавиад буй. Харин энэ шаардлагад нь БСШУСЯ товлосон хугацаанд нь хариу өгөөгүй аж. Тиймээс БСШУС-ын сайд Я.Батсуурийг хараагүй хүүхдүүдийн сурч боловсрох эрхэд хайхрамгүй хандаж байна хэмээн үзжээ.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чинбүрэн 2017-04-24 12:00:14
    Хараагүй хүнийг ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, бүгд дэмж, тэгэхгүй бол өлсгөлөн зарлана шүү.
  • ЗОЧИН 2017-04-24 10:43:12
    энэ нөхөд болимоор юм аа Төр засгаас анхаарч л байгаа шүү дээ Яалаа гэж өлсөх гэж байгаа юм бол доо. Хэн нэгний түлхээсээр ингэж ч яавах гэж дээ.
  • po 2017-04-24 10:30:56
    ene holboo baria zasalaara l odort heden say.g oldog bj yun olsoh wee harin huuheduud n tusdaa asuudal baimarin...