Хоёр хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 10 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 29 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс нэг гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, долоон гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлж, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлжээ.

Одоогоор АТГ 49 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.