Амны хөндий, шүдний эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгч байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох зорилгоор өнөөдрөөс эхлэн Д.Сүхбаатарын талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн салхийг хагалж Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос харьяа байгууллагуудтайгаа хамтран зохион байгуулж байгаа аж.

Өдөрлөгт Нийслэлийн эрүүл мэндийн харьяа 10 байгууллага оролцож байгаа бөгөөд хүн амын дунд элбэгшээд байгаа халдварт болон халдварт бус өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар иргэдэд мэдээлэл өгч байна. Мөн өсвөр насныханд тулгамдсан асуудал болоод байгаа амны хөндий, шүдний эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа аж. Түүнчлэн Архи, тамхи, мансууруулах бодисын хор хохирол болон түүнээс татгалзах талаар иргэдэд зөвлөмж, сургалт сурталчилгаа өгч ажиллаж байна.



Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.