Энэ долоо хоногт 28 хэм хүрч дулаарна
Дөрөвдүгээр сарын 24-өөс тавдугаар сарын 1-ийг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ:
/Хугацааны дунд үеэс ихэнх нутгаар дулаарч агаарын хуурайшилт ихсэнэ /        

Баруун аймгуудын нутгаар: 25, 31-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн, 28-нд Хангайн уулсаар ялимгүй хур тунадас орно. Салхи 29-30-нд зарим газраар 12-14 м/с, 31-нд Алтайн уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 25-27-нд шөнөдөө сэрүүхэн  Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн хононо. Бусад хугацаанд дулаарч өдөртөө Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд Хангай Хөвсгөлийн уулсаар ялимгүй, 29-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 9-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар шөнөдөө сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, бусад хугацаанд дулаарч өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Орхон-Сэлэнгийн саваар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. 

Зүүн аймгуудын нутгаар: 25, 27-нд нутгийн зүүн, 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн  хур тунадас орно. Салхи 27, 28, 29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар сэрүүхэн шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байх боловч бусад хугацаанд дулаарч өдөртөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна. 

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө сэрүүхэн Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байх боловч 27-ноос дулаарч өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.