Махны өргөтгөсөн худалдаа боллоо
Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор 4,5,6 дугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15,000 тн мах бэлтгэн 2017 оны 04 дүгээр сарын 10-аас 2017 оны 07 сарын 01 хүртэл  нийслэлийн зургаан дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байгаа билээ.

Тэгвэл махны борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгууллаа. 

Өргөтгөсөн худалдааны үеэр нэг кг махыг  4400-5750 төгрөгөөр худалдлаа. Тодруулбал  1 кг үхрийн мах 5,750 төгрөг, хонины мах 1 кг нь-5,400 төгрөг, ямааны мах 1 кг нь 4,400 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол бөөний үнийн хувьд үхрийн мах 1кг нь-5,200 төгрөг, хонины мах 1 кг нь- 4,600 төгрөг, ямааны мах 1 кг нь  4,000 төгрөг байлаа. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.