“Алтан Өргөө” тоглолтод үе үеийн ахмадуудаа урьж байна
1957 онд Улсын яруу тунгалаг найрал хөгжим нэртэйгээр байгуулагдаж 1958 оны хоёрдугаар сарын 25-нд анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан Симфони найрал хөгжим нь түүхэн жаран жилийн хугацаанд Монголын болон дэлхийн суут хөгжмийн зохиолчдын сор бүтээлийг үзэгч олны хүртээл болгосон. Мөн Монголын телевиз, радиогийн сан хөмрөгт бичүүлсэн олон төрлийн нэвтрүүлгийн чимэг хөгжим, Монгол кино үйлдвэрийн бүтээсэн баримтат болон уран сайхны олон арван киноны хөгжим зэрэг бүтээл, туурвил нь улс орны нийгэм соёлын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тус найрал хөгжим нь 80 гаруй хөгжимчдийн бүрэлдэхүүнтэй бөгөөд удирдаачаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Д.Нямдаш, Б.Батбаатар нар ажиллаж байна. Ойн хүрээнд Улсын Филармониос олон шинэлэг уран бүтээлүүд санаачилж үзэгчдийн хүртээл болгож байгаагаас энэ сарын 27-ны өдөр 19:00 цагаас ганцхан удаа Улсын Филармонийн тайзнаа болох “Алтан Өргөө” тоглолт болох юм.

Мөн тоглолтод тухайн үед киноны хөгжмүүдийг тоглож бичилцэж байсан үе үеийн ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тоглолтонд алтан үеийн сайхан киноны хөгжим дууны бүтээлүүд тоглогдоно.

Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 7014-8012, 9913-3522, 9919-6623 дугаараас тодруулна уу.

Тасалбарыг: Улсын Филармонийн кассаар болон Ticket.mn сайтаас болон 1900-1617 лавлах үнэгүй хүргэж байна. Мөн MOBICOM-н хэрэглэгч та бүхэн  candy-гээрээ тасалбараа хөнгөлүүлээд авах боломжтой боллоо. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.