Дэлхийн мастеруудын спортын наадмаас гурван медаль хүртлээ
Шинэ Зеландын Оакланд хотноо энэ сарын 21-30-ны өдрүүдэд  Дэлхийн мастеруудын спортын наадам болж байна. Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг уг тэмцээнд 165 орны 28 мянга гаруй тамирчин оролцож байгаагаас манай улсын 30 гаруй тамирчин спортын зургаан төрөлд өрсөлдөж буй.

Одоогоор Монголын баг тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна. Тодруулбал, хөнгөн атлетикийн 75-79 насны эмэгтэйчүүдийн ангилалд диск шидэлтийн төрөлд Монголын Мастеруудын багийн хамгийн ахмад тамирчин Т.Цэрэндолгор алтан медаль, зээрэнцэг шидэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ.

Мөн манай тамирчин Ц.Оюунцэцэг хүндийн өргөлтийн төрөлд өөрийн насны ангилалд хоёр удаа дээд амжилт тогтоож, багийнхаа хоёр дахь алтан медалийг хүртсэн байна.
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCHIN  2017-04-24 12:56:52
    BAYR HURGIE. GEHDEE NERNII HUVD ,AHMAD MASTERUUDIIN OLIMP CH GEDGII MUU.,TEGEHGUI BOL ZALUU MASTER ORJ BOLOH CH YM SHIG BODOGDOHIIN.