Цагдаагийн байгууллагын “марш тактик-2017” тэмцээний аварга тодорлоо
Улаанбаатар цагдаагийн хүрээний аварга салаа шалгаруулах “Марш тактик-2017” цогцолбор тэмцээн бямба гарагт /2017.04.22/ Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсэгт амжилттай боллоо.

Тэмцээнд Мөрдөн байцаах алба, Эрүүгийн цагдаагийн алба, Хэрэг бүртгэх алба, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар салаа, ЦЕГ-ын Автобааз, ОНАБХГ-ын Хамгаалалтын хоёр, гуравдугаар газар, Нийтийн хэв журам хамгаалах газар болон Төмөр зам дахь Цагдаагийн газар, Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн хамтарсан баг буюу нийт 11 газар, хэлтсийн алба хаагчид өрсөлдлөө.


Ингээд тэмцээний тэргүүн байрт ОНАБХГ-ын Хамгаалалтын хоёрдугаар газрын баг, дэд байрт Нийтийн хэв журам хамгаалах газрын баг шалгарч, ЦЕГ-ын Авто баазын баг гутгаар байр эзлэв. Баг тамирчдын шагналыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, дэд дарга, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар нар гардуулан өгч, баяр хүргэн, амжилт хүслээ.  

“Марш тактик-2017” тэмцээн ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө үүрэг гүйцэтгэдэг цагдаагийн алба хаагчийн албаны бэлэн байдал, авхаалж самбаа, хурд хүч, эр зориг,  хэцүү бэрхийг осол гэмтэлгүй хурдан, шуурхай даван туулах арга ухаан, баг хамт олны эв нэгдлийн шалгуур байлаа.


Алба хаагчид гараанаас бариа хүртэлх 8.5 км замд иж бүрэн агсамж, буу, хорт утаанаас хамгаалах баг зэрэг 10.5 кг ачаа үүрч, долоон цэгийг дамжин 27 төрлийн даалгавар гүйцэтгэсэн юм. Мөн энэ жилээс  нэг багийн бүрэлдэхүүнд эмэгтэй алба хаагч багтсанаараа онцлогтой боллоо. Нэг багт дөрвөн эмэгтэй тамирчин багтаж, эрчүүдтэй мөр зэрэгцэн уралдаж, зарим тохиолдолд даалгавараа түрүүлж дуусган барианд орж ирж байсан нь цагдаагийн байгууллагад ажиллаж буй цөөхөн хэдэн эмэгтэй алба хаагчдын  мэргэжлийн ур чадварыг харуулж байлаа.

Марш тактик-2017 тэмцээн нь ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн нэрэмжит хүчний байгууллагуудын дунд зохион байгуулах Марш тактикийн тэмцээний  өмнө зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. Энэхүү тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчин, алба хаагчид дээрх тэмцээнд оролцох юм.


Б.Сансар
olloo.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-24 06:49:42
    мэргэжлийн хүмүүст марш-тактикийн гүйлт, тэмцээн хэрэгтэй байлгүй яахав. харин зах хязгаар нутгуудаас хятадуудыг хөөж гаргах "марш-тактикийн" тэмцээн зохиовол...
    43.250.126.72
    Мэдэгдсэн Хариулах