“Эрчим” клуб “Супер цом”-ыг зургаа дахь удаагаа хүртэв

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдэд түрүүлсэн багуудын булаалддаг “Супер цом”-ын тоглолт өчигдөр “Эрчим”, “Хангарьд” клубүүдийн хооронд өрнөлөө.

Тоглолт эхлэхийн өмнө “Эрчим”-ийн Япон легионер Ишино Шута 2016 оны “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаагаар тодруулсан “Бэлэгдлийн 11”-т багтсан шагналаа гардан авлаа.



Үндсэн цагийн 24 дэх минутад “Эрчим” клуб хаалга чиглэсэн гурван аюултай цохилт гүйцэтгэхэд “Хангарьд”-ын хаалгач Б.Сэр-Од бүгдийг нь хааж булангийн цохилт болгов. Гэсэн ч булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Б.Даваажав мөргөж, тооны харьцааг нээснээр эхний хагас “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн аваргуудын ялалтаар өндөрлөлөө.

Эхний гоолын эзэн Б.Даваажав 63 дахь минутад хүчтэй цохилтоор тоог 2:0 болгосон бол удаах гоолыг Ишино Шута өрсөлдөгчийнхөө хаалганд шигтгэлээ. “Хангарьд” клубээс Ц.Мөнх-Эрдэнэ 69’ минутад торгуулийн цохилтоос гоол оруулж тоог 3:1 болгосон ч түүний гоол нэр төрийн гоол болон хувирсан юм.



Тодруулбал, үндэсний лигийн аварга “Эрчим” клубийн М.Төгөлдөр 82, Г.Батдэлгэрэх 90+3 дахь минутад гоол оруулснаар баг нь 5:1-ээр хожлоо. Ийнхүү “Эрчим” клуб 2011 оноос эхлэн зохиогдож буй “Супер цом”-ыг зургаа дахь жилдээ дараалан өргөлөө.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.