“Мongolia open”-д ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан зодоглоно

Энэ сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Мongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид оролцохоор болжээ.

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Андрей Бузин, Руслан Пайнов нарын удирдлага дор 12 тамирчин лхагва гарагийн өглөө Улаанбаатарт хөл тавих юм байна.

Хойд хөршөөс 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын анхдугаар наадмын аварга Валерия Лазинская, 2013 оны Европын аварга, залуучуудын дэлхийн болон Европын аварга, Дэлхийн тулааны спортын наадам, Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга Валерия Чепсакарова, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гранпри”, Испанийн Гранпри, “Клиппан Опен”, Александр Медведийн нэрэмжит тэмцээний аварга Юлия Пронцевич тэргүүтэй тив, дэлхийд танигдсан бөхчүүд ирнэ.

ОХУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг:

48 кг: Валерия Чепсаракова, Анжелика Фетошкина, Надежда Соколова, Дарья Лексина

53 кг: Сталвира Оршуш, Екатерина Полешук                                            

55 кг: Нина Менкенова

58 кг: Вероника Чумикова

60 кг: Ульяна Тукуренова

63 кг: Юлия Пронцевич, Валерия Лазинская, Анжела Фоменко

Дасгалжуулагч: Андрей Бузен, Руслан Пайнов

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2017-04-24 05:56:35
    орос якутаас оор орон ирэх юмуудаа олон улсын тэмцээн гээд л хуцаад байсан якут монголын уулзалт тэмцээн юм биш уу