Асашёорү Д.Дагвадорж хэвлэлийн хурал хийнэ
09:40 цагт: Бүгд Найрамдах Турк Улс жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-нд “Үндэсний бүрэн эрх, хүүхдийн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуудан БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ жил хүүхдийн баярыг “Миний мөрөөдлийн дэлхий” сэдвийн дор V дунд сургууль, 61-р дунд сургууль, 111-р дунд сургууль, 122-р дунд сургууль, Улаанбаатар дахь Америк сургууль болон Улаанбаатар дахь Бритиш сургуультай хамтран өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүлнэ.

10:00 цагт: НИТХ дахь АН-ын бүлгээс “Хотын шийдэл - Хөрсний бохирдол” хэлэлцүүлгийг зохион байгуулна. “Хангарид” ордны 14 давхарын А зааланд
 
10:50 цагт: Асашёорү Д.Дагвадорж “Zev fight night-1” мэргэжлийн тулаан зохион байгуулах талаар хэвлэлийн хурал хийнэ. Хаана: Ancore event hall /ТЕДИ төвийн чанх урд хаалганы баруун талд, Хуучнаар Be төв/

14:00 цагт: Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх дэд хөтөлбөрийг батлах арга хэмжээ БЗД-ийн Эрүүл мэндийн 10-р төвд болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.