Гэрийн нөхцөлд арьсаа арчлах зөвлөгөө
Нүүрний улайлт арилгах
 
 Хэрэв таны нүүр нар, салхинд түлэгдэж улайсан бол мөн ядарч, сульдсанаас арьс тань өнгөө алдсан бол сүүнд цэвэрхэн алчуур дүрээд 10 минут нүүрэн дээрээ тавь. Долоо хоногийн дараа та гайхалтай үр дүнг мэдрэх болно.
 
Нүүрний нөсөө, толбо арилгах
 
Нүүрний толбо, сэвх, нөсөөг хамгийн сайн арилгагч бол тараг. Исгэлэн тараг байвал бүр ч сайн. Таргаа түрхээд 10 минут болсны дараа чийгтэй алчуураар нүүрээ цэвэрлээрэй. Нүүрний муу арьс гуужиж, арьс тань толигор, цэвэрхэн болсныг та мэдэрнэ. Арилдаггүй нөсөө, толбыг өө дарагч кремээс илүүтэй өө дарагч харандаа дардаг гэдгийг тэр бүр бүсгүйчүүд мэддэггүй.
 
Нүдний эргэн тойрны хүрээг арилгах
 
Ажлын хэт их ачаалал, стреснээс үүдэж нүдний доод зовхи харалж, хүрэнтдэг. Үүнийг арилгах хамгийн эмгийн хэрнээ үр дүнтэй арга бол дүрдэг цай юм. Та дүрдэг цайгаа хэрэглэсний дараа усыг нь шавхаж нүдэн дээрээ тавиарай. Таван минут тавихад л гайхалтай үр дүнд хүрнэ.
 
Нүүрээ цайруулах
 
Нүүрээ цайруулах энгийн арга бол тараг түрхэх юм. Мөн түүхий өндөгний цагааныг нүүрэндээ түрхэж маск тавьж болно. Өндөгний цагаанаа нимбэгний шүүстэй бас хольж болно шүү. Долоо хоногийн дараа таны нүүр цайрсан байна.
 
 
Үрчлээс арилгах
 

Нүүрний арьсанд чийг, коллаген дутагдсанаар арьс үрчлээтдэг. Нүүрээ лимоны шүүсээр арчих эсвэл хэрчсэн өргөст хэмхээр маск тавибал нүүрний арьс залууждаг байна. Нүүрний арьс үрчлээтэхэд нөлөөлдөг бас нэг зүйл бол нүүрээ буруу угааж, арчих явдал юм. Та нүүрээ угаах, алчуураар арчихдаа урдаас хойшоо гэсэн чиглэлээр угааж, арчиж байгаарай. Орой унтахынхаа өмнө чийгтэй бүлээн алчуураар нүүрэндээ жин тавьбал үрчлээтэхээс хамгаална.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • урнаа 2017-04-23 16:39:48
    харин тийм.49тэй өвчний үүр болчихоод ядаж бхад юун 65.болиочээээ.тэтгэвэр аьах хүн олдохгүй болгох гэж ингээ юу? Луйварчин Номтойбаяраа
  • иргэдийн төлөөлөл 2017-04-23 14:06:15
    тэтгэврийн насыг 6 сараар нэмэгдүүлэхээ боль бид чинь хөдөөний малчид шүүдээ насаа хүлээсээр байтал хорвоог өнгөрөөх байлгүй татвар нэмж байгаа нь буруу юм...