4.0 мянган тонн жимс, жимсгэнэ  хураан авах зорилт дэвшүүлжээ

Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалжээ. Үүнээс 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийсэн байна.  498.5 мянган тонн үр тариа, үүнээс 477.6 мянган тонн улаан буудай, 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо, 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал, 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн; төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байгаа аж.

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-24 04:39:11
    цалин хөлс нь нэмэгдэгүй мөртлөө юмны үнэ нэмэгдээд байх нь манай нөхцөлд хүнд юм аа дор хаяж байрны үнэ өсөөд л байдаг
    66.181.170.226
    Мэдэгдсэн Хариулах
  • 14 2017-04-24 03:02:49
    Тариалалт эхлээгүй байхад юу нь тариалжээ гээд бичээд байгаа юм бэ. Бичиж байгаа зүйлээ анхаараач ээ. Яаж ийм хүмүүс хэвлэлд ажилладаг байна аа
    202.21.117.14
    Мэдэгдсэн Хариулах