“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдааныг  зохионо
Цагдаагийн байгууллага, алба хаагчдын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэр дундаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийг чадваржуулах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах үүднээс “Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан зохион байгуулахаар болжээ.

“Шилдэг хэсгийн төлөөлөгч” уралдаан нь орон нутгийн сумдад ажиллаж байгаа хэсгийн төлөөлөгчдийн мэдлэг, ур чадвар, ажлын үр дүнг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэн, шийдвэрлэх арга тактикийг сайжруулах,  үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах зорилготой юм. Тус уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine