Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсооно
Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуулийн ээлжит, ээлжит бус сонгууль, орон нутгийн хурлын сонгуулийн зөвхөн ээлжит сонгуулиар иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаар хуулийн дагуу зохицуулсан байдаг.

Зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.

Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заажээ. 
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • тэр цаг 2017-04-23 15:18:57
    ардчилсан хүний эрхийг дээдлсэн улсад байж боломгүй бүдүүлэг үйлдэл шүү. ХУДАЛЧ ХУЛГАЙЧ хүнийг сонгохын тулд тэгээд эрхээ хазаарлуулж хоригдох болж байна уу?
  • П 2017-04-23 04:11:46
    Хаа явсан газраа сонгууль өгөх болоцоотой байх ёстой. Сонгууль гээд 2 сарын хугацаанд хөдөө орон нутаг явахгүй болох нээ? Сонгууль өгөх хүний тоог хасах л арга ...
  •  2017-04-22 10:30:19
    Шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо л гэдэг. Дараа нь царцаа нүүсэн л гэдэг. Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон юм бол яаж царцаа нүүгээд байдаг юм бэ. Дандаа луйвар.
  • Пүүжий 2017-04-22 08:49:48
    Шал утгагүй арга хэмжээ байна. Монгол улсын иргэн хаана ч явж байсан ЕРӨНХИЙЛӨГЧийнхөө сонгуулийг өгөх боломжоор төр нь хангах ёстой шүү дээ. Цахимжсан эрин үед...
  • Батаа 2017-04-22 05:32:57
    Хүчтэй ёрөнхийлөгчийн засаглалтай улс биш ёрөнхийлөгчийг парламэнтаасаа сонгодог болмоороо
  • ЗОЧИН 2017-04-22 05:23:52
    ЭНЭ ХЭДЭН ХУЛГАЙЧДЫГ СОНГОХ ГЭЖ ИРГЭД Ч ЗОРЧИХГҮЙ БОЛЧИХДОГ - СОНИН ШҮҮ