”Лорд” хамтлагийн дуучин Б.Заяабаатарын номын нээлт болно

Амьд хөгжмийн "Лорд" хамтлагийн дуучин Б.Заяабаатарын "Дүрвэгсэд ба босогчид" номын нээлт маргааш "Аз хур" номын их дэлгүүрт болно. Өдрийн 14:00 цагт эхлэх номын нээлтийн үеэр тус дэлгүүрийн номнууд 50-80 хувь хүртэл хямдрах юм байна. Мөн "Лорд" хамтлагийнхан номонд шимтэгчиддээ зориулан задгай талбайд ая дуугаа өргөх аж.

"Дүрвэгсэд ба босогчид" номын зохиогч Б.Заяабаатар нь Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат бөгөөд амьд хөгжмийн ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж олон сайхан уран бүтээлээрээ сонсогчидоосоо өндөр үнэлгээ авсан нэгэн билээ.

Дашрамд дурьдахад, тус хамтлагийнхан 2013 оны анхныхаа цомгийг гаргаж, 2015 онд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийж байжээ.


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.