Гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллийг аваарай

"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг энэ сарын 21-24-ний өдрүүдэд "Мишээл экспо" төвд зохион байгуулагдаж байна.

БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Мишээл экспо” компани хамтран зохион байгуулж буй энэ удаагийн үзэсгэлэн яармагт  Нийслэлийн боловсролын газар, "Боловсролын үнэлгээний төв", Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургууль, коллеж, МСҮТ, "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд зэрэг 90 гаруй байгууллага оролцож байна.

Үзэсгэлэн яармагийн үеэр ЕБС-ийн ахлах ангийн төгсөгчдөд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохын зэрэгцээ  хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хэрхэн ЭЕШ-т хамрагдах  тухай мэдээлэл, аргазүйн зөвлөгөө өгөх юм.  Түүнчлэн "Боловсролын зээлийн сан", арилжааны банкуудын хамт “Мишээл экспо” төвд ажиллаж, тус зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөгөө өгч, шаардлага хангасан оюутнуудад газар дээр нь зээл олгох, гадаадын 50-100 хувийн тэтгэлэгтэй их, дээд сургуулиудын талаарх нэгдсэн мэдээллээр хангах зэрэг тал бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна.



Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.