Бангкок хотын төлөөлөгчидтэй уулзлаа

НИТХ-ын дарга Ц.Сандуй Тайландын Вант улсын Бангкок хотын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёрдугаар орлогч дарга Нирундид Прадиткуль тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын Тэргүүлэгч Д.Баярсайхан, С.Мөнхчулуун, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр, нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа зэрэг албаныхан оролцов.

Энэ жил Монгол, Тайландын дипломат харилцаа тогтоосны 43, Улаанбаатар, Бангкок хотын Хурал хооронд ах дүүгийн харилцаа байгуулсны 18 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд хотуудын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс тус албаныхан Улаанбаатар хот болон Бангкок хотын харилцааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Энэ үеэр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Өнөөдөр Улаанбаатар хотод бидний урилгаар Бангкок хотын ИТХ-ын төлөөлөгчид айлчилж байна. 1999 оноос хойш хоёр хотын Хурлын байгууллагууд хоорондоо тасралтгүй харилцаж ирсэн. Сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа нэлээн ойртож, ялангуяа аялал жуулчлал, эрүүл мэнд, соёлын салбарт ахиц гарсан. Өнөөдөр бид Улаанбаатар, Бангкок хотыг найрамдалт хамтын ажиллагаатай болгох, хоёр хотын даргыг санамж бичиг байгуулах талаар ярилцлаа. Төлөөлөгчид Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг сонирхож байна. Зөвхөн хот гэлтгүй Монгол Улсын хэмжээнд ажиллах, уул уурхай болон бусад асуудлыг сонирхож харилцан мэдээлэл солилцлоо. Ирэх 4 жилд хоёр хотын хамтын ажиллагаанд ахиц гарсан жилүүд байх болно” хэмээн онцлов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.