Цэрэг татлага явагдана

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх тавдугаар сарын 5-7-ны өдрүүдэд явагдана. Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлж эхэлсэн байна.

Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цахим үнэмлэх, хэрэв оюутан бол холбогдох материалаа бүрдүүлж харьяа дүүргийн цэрэг татлагын байранд очих ёстой.

Гадаадад оршин суугаа цэргийн насны иргэд Монгол Улсын хилийг нэвтэрч гарсан гэсэн бичгийг Хил хамгаалах ерөнхий газраас өөрийн ойрын хүнээр авахуулж харьяа дүүргийн цэргийн штабад тавдугаар сарын 5-ны өдрөөс өмнө өгөх ёстой юм байна.

Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.