Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Сүхбаатар аймаг болон зарим сумдын засаг дарга нарыг батламжлаагүй асуудлаар асуулга тавьсан. Хариулт бичгээр ирсэн. Энэ асуудлыг шуурхай хэлэлцмээр байна. Томилгооны асуудлыг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Зөрчилтэй хүмүүсийн асуудлыг ярьмаар байна.  Эрдэнэтийн захирал Х. Бадамсүрэн 180 сая төгрөгөөр  гэрээ тохижуулсан байна. Гишүүд шоконд орчхоод байна. Үүнийг шалгаж тогтоох хэрэгтэй. Зөрчлийн хууль,  Хөдөлмөрийн хуулийг хэлэлцэхгүй юм уу. Бид хэлэлцэх асуудалгүй юм шиг л суугаад байх юм.

УИХ-ын дарга М.Энхболд “Томилгооны асуудлаар ЗГХЭГ-т асуулга тавиад чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх ёстой. Энэ дагуу асуулгаа тавьж болно. Зөрчлийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагааны хугацаа дуусаагүй учир дараагийн долоо хоногт хэлэлцүүлнэ” гэлээ.

Одоо чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.