Хорватын аялал жуулчлалын салбарын эргэлдэх хөрөнгө 10 гаруй тэрбум еврод хүрчээ

Хорват Улсын аялал жуулчлалын салбар 2017 онд түүхэндээ хамгийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн ба дараагийн хэдэн жилд энэхүү өсөлт нь үргэлжлэх төлөвтэй байна.

Хорват Улсын 2016 оны аялал жуулчлалын салбарын эргэлдэх хөрөнгө 10 гаруй тэрбум еврод хүрсэн тухай тус улсын холбогдох яам нь мэдээлжээ. Энэхүү үзүүлэлт нь тус улсад урд өмнө нь байгаагүй рекорд үзүүлэлт юм байна. Үүнээс олон улсын аялагчдын хийсэн гүйлгээ нь ихэнх хувийг нь буюу 8.64 тэрбум еврог эзэлж байгаа гэнэ. Хорватын үндэсний банкны мэдээллээр энэ нь өмнөх 2015 оноос 8.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хорват Улсад 2016 онд 15.6 сая жуулчин аялсан нь өмнөх оноос 8.7 хувиар илүү байна. Нийт жуулчдын 88 хувь буюу 13.8 сая нь гадаад жуулчид байгаа юм. ХБНГУ-аас хамгийн их буюу 2.28 сая жуулчин /нийт гадаад жуулчдын 16.5 хувь/, түүний араас хөрш зэргэлдээ Словени Улсаас 1.3 сая /нийт гадаад жуулчдын 9.4 хувь/ иржээ.

Өмнөх онд тус улсын ДНБ-ий 18.9 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлсэн нь өмнөх жилийнхээс 0.7 хувиар илүү байна гэж салбарын яам нь мэдээлжээ. “Өмнөх жилийн аялал жуулчлалын салбарын амжилт нь манай улсын эдийн засагт зөв замаар хөгжиж байгааг харуулж байна” гэж Хорват Улсын Аялал жуулчлалын сайд Гари Каппели мэдэгдлээ. Хорват Улс 2020 он гэхэд салбарын нийт орлогоо 14-15 тэрбум еврод хүргэх зорилго тавиад байгаа юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.