Хөдөлмөрийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдан Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Уг хуулийн төсөлд цагаар ажиллах буюу тодорхой ажлыг гүйцэтгэж, зарцуулсан цаг, хөдөлмөрийн бүтээмждээ тохирсон ажпын хөлсөө шууд авдаг байх, туршилтын болон дагалдан ажиллуулах хугацааг гурван сараас илүүгүй байхаар хөдөлмөрийн гэрээнд тусгах зэрэг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахаар тусгасан юм.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, санал гаргах гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.