Ц.Даваасүрэн: Урт хугацаатай хөрөнгө оруулалтад хууль гаргаж байгааг дэмжиж байна

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Манайх шиг жижиг эдийн засагтай улс орон байна. Гэхдээ бид мөнгөний урсгалаа алдсан. Манайх шиг жижиг эдийн засагтай Финланд, Норвегид гадны банкууд үйл ажиллагаа явуулаад болоод л байна. Гэтэл тухайн улсуудад гаднын банк байж л байдаг. Бизнес нь тэлдэггүй. “Оюутолгой”-г дагаад гаднын банк оруулж ирэх л байсан. Хууль гаргачихаад банк орж ирнэ гэж бодож болохгүй. Бидэнд баялаг байна. 60 сая мал байна. Боломжоо ашиглах хэрэгтэй. Норвегийн гол баялаг нефть. Гэтэл манайх Норвегиос илүү нефтийн баялагтай.  Тийм учраас бид урт хугацаатай хөрөнгө оруулалтад хууль гаргаж байгааг дэмжиж байна. Харин орж ирэх үү гэдэг нь асуудал их сонин. Өнгөрсөн хугацаанд яагаад орж ирээгүй юм бэ? Олон улсын жишигт гадны банкийг өөрийнхөө хөрөнгө оруулж чадахгүй байгаа хэсэг рүү чиглүүлэх байдлаар оруулж ирдэг” гэхэд  УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Хууль гарлаа гэхэд гадны банк манай руу шуураад ороод ирэхгүй. Бид хууль эрх зүйн орчноо таатай болгосон гэдгээ зарлах нь хамгийн чухал мессеж. Гадны шинэ технологи техникийг оруулж ирье гэвэл энэ хуулийг бид батлах ёстой" гэсэн хариултыг өглөө.

 

П.ГОО
Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.