Б.Жавхлан: Одоогоор гадаадын аль нэг банк салбараа нээх хүсэлт тавиагүй
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Энэ үеэр Л.Мөнхбаатар “ Өнөөдөр манай улсад хэдэн гадны банкны Төлөөлөгчийн газар ажиллаж байна вэ. Хууль батлагдсанаар хэд нь манай руу үйл ажиллагаагаа явуулахаар орж ирэх вэ” гэсэн асуултыг хууль санаачлагчид тавилаа.

Үүнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан “Өнөөдөр манай улсад Японы хоёр, Хятадын хоёр, Голландын нэг банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор банкны салбараа байгуулах хүсэлт тавиагүй байгаа” гэсэн хариултыг өглөө.

П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.