Зам тээврийн ослын үед хүмүүс толгой, цээжиндээ хамгийн их гэмтэл авдаг

Замын цагдаагийн албаны ЖШУХ өчигдөр нийт 335 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдэж, 10 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Үүний 4 нь сургуулийн насны хүүхэд байсан байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Дарь эхийн зам, 58-р сургуулийн хойд уулзварт марк, улсын дугаар тодорхойгүй аютомашины жолооч нь 10 настай Э-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан хэргийг Хэрэг бүртгэх тасагт шалгаж байна.

Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биедээ гэмтсэл авсан байдлаас үзэхэд толгой, цээж, хөлийн гэмтэл хамгийн их хувийг эзэлж байна. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь осол илүү ноцтой, учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байгаа юм.

Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 38 жолоочийг саатуулж ажилласан байна.

Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгийн мэдээллээс авч үзвэл:

Толгой-26,8 хувь
Хүзүү-3,9 хувь
Аарцаг, нуруу-7 хувь
Бөгсөн бие-4,7 хувь
Хөл-25 хувь
Нүүрний хэсэг-6,9 хувь
Цээж-8,7 хувь
Хэвлий-5,5 хувь
Гар-7,9 хувь
Бүх биеийн хэсэг-1,8 хувь тус тус эзэлж байна.

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн 53 хувь нь толгойдоо, 19 хувь нь цээж, 10,4 хувь нь аарцаг, нуруундаа хүнд гэмтэл авч, 17,8 хувь нь толгой болон нуруундаа хавсарсан гэмтэл авч амь насаа алдсан нь судалгаагаар тогтоогджээ.

Дэлхийн зам тээврийн ослын тайланд тусгагдсанаар хмгаалах бүс хэрэглэх нь зам тээврийн ослын үед учирч болох гэмтлийг урд сууж явсан жолооч болон зорчигчийг 40-50 хувиар, ард суусан зорчигчийг 25-765 хувиар бууруулдаг гэсэн тоо баримт бий.

Иймээс жолооч та зөвхөн өөрөө биш тээврийн хэрэгсэлд зорчиж яваа бүх зорчигчид хамгаалах бүсийг хэрэглүүлж хэвшхийг Замын цагдаагийн албанааас зөвлөлөө. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.