Ж.Эрдэнэбат: Элэгний С вирусыг устгахад Засгийн газар бодлогоор дэмжинэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АНУ-ын Гилеад Сайнсес компанийн Ази Номхон Далайн орнууд хариуцсан захирал Бен Камарк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  

Архангай аймгийн “Элэгний эмгэггүй Архангай” төсөлд дэмжлэг үзүүлж  дэлхийн улс орнуудад хэрэгжүүлдэг “Хүртээмж”  хөтөлбөрийнхөө хүрээнд Гилеад Сайнсес компаниас 3000 хүн тун Харвони эм хандивлахаар шийдвэрлэж эхний 1000 хүн  тун эм хэрэглэгчиддээ хүрээд байна. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталж иргэдийнхээ элэгний өвчлөлийг бууруулах, цаашлаад монгол хүн бүрийг элэгний С вирусээс хамгаалах  зорилго тавиад байна.  

Элэгний С вирусыг 98 хүртэл хувийн үр  дүнтэй эмчилдэг Харвони эм нь дэлхийн зах зээл дээр ижил төрлийн үйлчилгээтэй ерөнхий нэршлийн эмнүүдээс хамгийн өндөр  үнэтэй борлуулагддаг. Гэсэн ч бизнесийн зорилгогүйгээр Архангайн иргэдэд хандивлаж, Засгийн газраас  нь дэмжлэг үзүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлсэн хэрэглэгчдэд ач тусаа өгч байна гэж Гилеад Сайнсес компанийн төлөөлөл хэлээд. Цаашид “Хүртээмж” хөтөлбөрөө  Архангай аймагт бүрэн хэрэгжүүлж дуусгана гэлээ.

Архангай аймагт эхлүүлсэн хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлээрэй, Цаашид бусад аймагт хэрэгжүүлэх тохиолдолд  бизнесийн зарчмаар ажиллах учиртай гэж  Ерөнхий сайд  хэллээ  гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл  олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2017-04-26 11:44:13
    eryyl mendiin yam xed xeden sain ajil xiilee boornii dytagdaltai nrgeded dialiaziin appratiig ynegyi bolgoloo eleg byten mongol b c birysiig ystgax gex met tal...
  • зочин  2017-04-21 00:40:04
    сайд гэх авгай нутгийнханаараа эхлээд туршилга болгож эхэлсэн лдээ америк ядуу оронд туршиж дараа нь нэрийг өөрчилж асар үнэтэй дэлхийнүзах зээлд гаргадаг л да
  • . 2017-04-20 11:19:02
    Иймэрхүү бодитой, үр дүнтэй, хэрэгтэй юмыг сайтар дэмжээд өгдөг баймаар байнаа, манай төр засаг!!! Ж.Эрдэнэбат ч гайгүй залуу байхаа.