Зөрчлийн хуульд хүний эрхийг зөрчсөн ямар заалтууд оров
Энэ долоо хоногт байнгын хорооны хуралдаанаар  Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч АН-ын бүлгийнхэн завсарлага авлаа. Тэд МАН-ын боловсруулсан энэ хуульд хүний эрхийг зөрчсөн заалтууд байна хэмээн үзсэн юм. Сөрөг хүчний зүгээс завсарлага авсан хугацаандаа энэ хуулиас хүний эрхэд халдаж магадгүй гэх заалтуудыг “түүнэ”. Уг нь З.Энхболдын парламент дэвшилтэт хэмээн зарлаж, энэ хуулийг батлан гаргаж байв. Гэвч тэд ажлаа дутуу хийсэн. Тодруулбал, баталсан хуулиа ёсчлоогүй учраас хэрэгжүүлж чадсангүй. Ингэснээр М.Энхболдын парламент өнгөрсөн зун түүхэнд анх удаа батлагдсан хуулийг буцааж өмнөх эрх баригчдадаа  “гэнэтийн бэлэг” барьсан юм.  Тэд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх процессын багц 5 хуулийг өмнөх парламент ёсчлон батлаагүй буюу хуулийн эцсийн найруулгыг нь сонсоогүй хуулийг хүчин төгөлдөр мөрдөх эрхзүйн ямар ч боломжгүй хэмээн үзсэн билээ.

Энэ хуулиуд өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих байсан ч нэгэнт батлагдсан хууль хууль санаачлагчдаа буцсан юм. Тухайн үед хүний эрхийг дордуулсан шийдвэр гаргахгүйн тулд хууль хугацаандаа хэрэгжих ёстой гэсэн саналыг сөрөг хүчний зүгээс гаргаж байсан ч эрх баригчид авч хэлэлцээгүй. Мөн зарим гишүүдийн зүгээс хуулийг 2017 оны долдугаар сарын 01-ний өдөр хэмээн товлосон нь улс төрийн шалтгаантай гэж хардах хэсэг ч байв.  Гэсэн УИХ-ын дарга нэгэнт алх цохин буцаасан учир хууль хууль санаачлагчдаа буцсан юм. Харин Засгийн газраас ирэх долдугаар сарын нэгнээс хэрэгжих хэмээн хугацаа заагдсан Зөрчлийн хуулийг шинэ оны ажлын анхны өдөр дахин өргөн барьсан.

Зөрчлийн тухай хуулийг боловсруулахдаа Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан, зөрчил болон гэмт хэргийн шинжийг ялгамжтайгаар тодорхойлсон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хууль болон нийгмийн тодорхой төрлийн харилцааг зохицуулж буй 220 гаруй хуулиар тогтоосон зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлсон хэм хэмжээг төрөлжүүлэн нэгтгэсэн, хууль зөрчсөн ижил төрлийн үйлдэлд өөр өөр хуулиар харилцан адилгүй хариуцлага хүлээлгэдэг байсныг халсан, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай хуулиар зөрчлийн шинжийг бус хэт ерөнхий байдлаар буюу аливаа хууль тогтоомжийг “зөрчих” гэж тодорхойлсныг өөрчилж, зөрчил, түүний шинжийг илүү дэлгэрэнгүй тодорхойлсон нь хүн, хуулийн этгээд өөрийн ямар үйлдлийг зөрчилд тооцсоныг мэдэх боломжийг бүрдүүлж хууль ёсны зарчимд нийцүүлсэн зэрэг нь дэвшилттэй алхам болсон.     
   
Гэвч Зөрчлийн тухай хуульд бусад хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцон төрөлжүүлж нэгтгэхдээ харилцан хамааралгүй зөрчлийн шинжүүдийг нэг зөрчил болгон нэгтгэсэн нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх, шийдвэрлэх субьектын харьяаллыг тогтооход хүндрэл үүсгэсэн, Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн шинжтэй давхардуулсан, зарим төрлийн зөрчлийг тусгаагүй орхигдуулсан, хэл зүй, найруулгын хувьд ойлгомжгүй томьёолсон, мөн хуулийн ерөнхий анги нь хамарвал зохих, үүсч болзошгүй бүхий л харилцааг хамарч чадаагүй гэх зэрэг нь хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсгэхээр байгаа юм байна.

Иймээс дурдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Зөрчлийн тухай хуулийг нэг мөр ойлгох, хууль ёсны зарчимд илүү нийцүүлэх, практикт хэрэгжихүйц байх нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулсан тухай хууль санаачлагчид хэлж байна. Өргөн бариад гурван сарын нүүрийг үзэж байгаа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд АН-ын бүлгийнхэн "уншиж, судлах" хэрэгтэй гэлээ.

Тэд тав хоногийн хугацаанд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүний эрхийг зөрчсөн ямар заалтууд байгааг тогтоох нь.

П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хуульч 2017-04-27 04:18:51
    Бат-үүлийн буянаар ОРШИН СУУГЧДЫГ УНТУУЛАХГҮЙ ШӨНЖӨН ДУУ ХӨГЖИМ ЧАНГААР ТАВЬЖ ТААШААЛ АВДАГ хувь хүн, бар,,рестораныг ХҮНИЙ ЭРХЭЭ ЭДЭЛЖ БАЙНА ГЭЖ ТЭНЭГТЭЭРЭЙ?...
  • Zochin 2017-04-20 03:09:10
    Hunii erh zercheegui huuli delhii deer baihgui ba hen ch tiim huuli hiij chadahgui.