С.Зориг агсны амьдралын торгон мөчүүдийг харуулсан үзэсгэлэн гарч байна
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой энэ сарын 20-нд буюу өнөөдөр тохионо. Энэ хүрээнд түүний амьдрал ахуйгаас сэдэвлэсэн үзэсгэлэнг Монголын үндэсний музейд энэ сарын 14-нд дэлгэн, олны хүртээл болгож эхлээд байна.

Монголын үндэсний музей, “Зориг сан”-тай хамтран гаргаж буй эл үзэсгэлэнг түүний төрсөн өдөр буюу өнөөдөр албан ёсоор нээхээр болжээ. С.Зориг агсны амьдралын торгон мөчүүдийг өгүүлсэн түүхэн зураг, дүү С.Оюундаа бичсэн захидал, шатар, хувцас, цүнх тэргүүтэй 100 гаруй эд, өлгийн зүйлийг үзэсгэлэнд дэлгэжээ.

“Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн сануулсан түүний тухай үзэсгэлэн энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна.
Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-21 01:48:03
    huniig a lchihaad suuld ni t ormgon much genh meteer doromjloh hereg baina uu ter torgon muchid chini arai aluulsan ueiig ni oruulaa gui baigaadaa burhan mini