Хэсгийн төлөөлөгч усанд живсэн гурван хүүхдийн амийг аварчээ

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, ахлах дэслэгч У.Баяртогтох бага насны гурван хүүхдийг голд үйж, амь насаа алдах аюулаас аварчээ.

Тэрбээр энэ сарын 16-ны өдөр Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр хүүхэд хэвтэж байхыг харж ус гатлан очтол нэгэн хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй болж, осгосон байдалтай зогсож байжээ. Мөн дөрөв, тав орчим настай хоёр хүү ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь норж хөлдөн голын мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.

Цахир сумын Хүн эмнэлгийн эмч, сувилагч нар осгосон хүүхдүүдэд шаардлагатай эрчимт эмчилгээг хийснээр таван настай Д.Ганхуяг, дөрвөн настай Т.Өсөхбаяр, долоон настай С.Цэрэнрандал нарын бие сайжирчээ. Гурван хүү тухайн өдрийн 12:00 цагийн орчимд голоос ус авах гэж очсон аж. Гэтэл голын мөс цөмрөн улмаар усанд 40 метр орчим урсаж, голын дунд хэсэгт мөсөн дээр тогтоод байхад нь цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад 18:00 цагийн орчимд аварчээ.

Хүүхдүүдийнх нь алтан амийг аварсан эрхэм үйлстэн цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход гурван хүүгийн эцэг, эх, төрөл, садан болон Цахир сумын төр захиргааны байгууллагын зүгээс талархал илэрхийлсэн байна.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Чээгий 2017-04-20 16:30:49
    Сайн үйлс дэлгэрэг
  • Эрдэнэ 2017-04-20 09:51:14
    Үнэхээр азтай явдал болжээ. Хэсгийн төлөөлөгч ажлаа сайн хийж, гярхай хараагүй бол энэ гурван жаахан амиа алдах байжээ. Аврагчид баяр хүргэе. Харин гурван хүүхд...
  • монгол хүн 2017-04-20 03:17:21
    хүүхдүүдийг аварсанд баяр хүргэе. Эцэг, эх нь ямар хүмүүс вэ???!!!
  • Зочин 2017-04-20 02:52:34
    Миний цагдаа намайг аврана. Баяр хүргэе
  • Dolgormaa  2017-04-20 02:51:49
    Ene olon tsag gertee irehgui baihad eej aav ni medeegui baisan baih ni uu?
  • зочин 2017-04-20 02:33:25
    Яагаад дөрөв таван настай бяцхан хүүхдээ усанд живүүлэх гэж байгаа юм шиг ажилд явуулдан байна вэ.Эцэг эх нь хариуцлага хүлээх хэргтэй
  • сайн байна 2017-04-20 02:32:07
    Ажлынх нь нэг хэсэг шүү дээ аварахаас яахав, харин та нар энгийн иргэд ээ битгий барьж авч зодоод байгаарай
    • Эрдэнэ 2017-04-20 09:53:45
      Харин чам шиг хөлдүү зүрхтнүүд өөрсдийнхөө хүүхдийг хаячихаад явж байгаа. Дээр нь хүний сайхан сэтгэл рүү зэвүүн үг чулуудаж явахаар өөрийгөө л хичээ!
  • иргэн 2017-04-20 02:05:24
    цөн түрэх үеээр жаахан хүүхдүүдийг усанд явуулдаг хэнэггүй гаруудад арга хэмжээ авах хэрэгтэй, Сэргийлэгчийн гярхай харцаар хүүхдүүд мэнд гарчээ.
  • иргэн  2017-04-20 01:59:36
    Цагдаагын албан хаагчдийн нэр төртөй үйлдэлд баяр хүргье