Тавдугаар сараас хэрэгжих  татварын хуулиудын талаар иргэд байр сууриа илэрхийлж байна
Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахаар эрх баригчид ОУВС-д хандаад байсан. Улмаар тус сангаас Монгол улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамруулахаар шийдвэрлэсэн билээ.

Ингэхдээ манайд тодорхой хэд хэдэн нөхцөл тавьж, биелүүлсэн тохиолдолд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байсан юм. Энэ дагуу  УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийсэн даруйд 2017 оны төсөвт тодотгол хийсэн. Ингэснээр төсвийн алдагдлыг бууруулна хэмээн эрх баригчид болоод эдийн засагчид тооцсон юм. 

Уг тодотголоор нэмэгдсэн хэд хэдэн татварын хууль    ирэх сарын 1-нээс хэрэгжих гэж байна.  Тухайлбал,

-Хувь хүний онцгой албан татвар буюу 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс таван хувийн татвар авах, 

-100 саяас дээш төгрөгийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, 
 
-Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татвар,

-Приус машины татварыг 50 хувь чөлөөлөх /одоо 100 хувь чөлөөлж байгаа/

-Хүүхдийн мөнгийг зорилтод бүлгийн 40 хувьд олгох бөгөөд заримд нь хүнсний талон өгөхөөр болсон билээ. 

Тэгвэл дээрх татваруудыг нэмэх  асуудлыг зарим улс төрчид эсэргүүцэж байгаа. Мөн ард иргэдийн зүгээс ч эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж байгаа юм. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн З.Нарантуяа: “Засгийн газар хоёр зүйл дээр иргэдээ бодоосой гэдэг үүднээс энэ санааг хэлж байна. Долоон татварын гурвыг шууд тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байгаа. Хуулийг хэлэлцэж байх үед зарим гишүүд хугацааг 10 дугаар сарын 1-нээс болгож өгөөч гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Хоёрдугаарт тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмж байгаа. Гол нь малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан ч эргээд байран дээрээ очиж байна. Яг үүн шиг хүнд хортой нөхцөлд очдог хүмүүс наана тэтгэвэрт гардаг байсан бол буцаад байрандаа очлоо. Иргэдийн амжиргааны түвшин байдлыг дордуулсан хуулиуд гаргажээ. Хуучин байсан хөнгөлөлттэй нөхцлүүдийг яах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол олон иргэд бухимдалтай байна” гэв.
 
Харин энэ асуудлаар иргэд дараах байр суурийг илэрхийлж байна. 

Баянгол дүүргийн иргэн Ч.Батзул: Хүн хөдөлмөрлөснийхөө хэрээр цалинждаг, тодорхой хэмжээнд бэлтгэгдэж хөдөлмөрөө үнэлүүлж авч байгаа цалингаас татвар авна гэхээр үнэхээр утгагүй санагдаж байна. Ажил хийх хэрэг ер нь байна уу. Хоёрдугаарт, 100 саяас дээш хадагаламжинд татвар ноогдуулах нь хувь хүний хурааж хуримтлуулсан эд хөрөнгө мөнгөн хадгаламжийг хүчээр авч байгаа хэрэг шүү дээ.Тамхи татвар нэмэгдсэн нэмэгдээгүй хүн худалдаж авна. Хүмүүсийн амьжиргаанд нөлөөлөх л зүйл.

Баянзүрх дүүргийн иргэн Ш.Энхдэлгэр: Хүүхдийн мөнгийг 40 хувьд нь биш  бүх хүүхдүүдэд олгох хэрэгтэй. Үндсэн хуульдаа ялгаварлан гадуурхаж үл болно гэж заачихаад одоо амьтны алаг үрсээс харамлаж байгаа 20 мянган төгрөг хэн бүхэнд л хэрэгтэй. Хуримтлал үүсгэж түүнийгээ юунд яаж зарцуулах тухай ярьж ирээдүйг нь төлөвлөх бололцоо байсан шүү дээ. Эцэг эх нь улсдаа төдий хэмжээний татварыг байнга өгдөг. Бид хэрэглээндээ зориулж хөргөгч зурагт авснаараа миний хүүхэд 20 мянгаас хасагдасан энэ бол маш утгагүй хэрэг.
 
Баянзүрх дүүргийн иргэн Н.Оюунчимэг:
Эрх барьж байгаа хүмүүс эдийн засгаа сайжруулахын тулд хийж байгаа ажил гэж байгаа ч энэ нь жирийн айл өрхүүдийн эдийн засгийг сүйрүүлж байгаа хэрэг гэдгийг бодож үзээсэй гэж хүсэж байна. Хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулж байгаа олон айлыг би мэднэ. Тэдний хувьд  яаж амьдрахыг хэлж мэдэхгүй байна. Мөн Монголчуудын ганц авч чадаж байгаа машин бол приус. Одоо татвар нь нэмэгдэхээр яах болж байна. Өөр төрлийн унах чадвар Монголчуудад алга байна шүү дээ. 

Уулзсан иргэн бүр дээрх иргэдтэй ижил байр суурийг илэрхийлж байлаа. Нэгэнт төсвийн тодотголыг батлаад гаргачихсан учир одоо буцаах боломжгүй. Тиймээс эрх баригчдын авч хэрэгжүүлсэн энэхүү ажил амжилттай болж, Монгол улсын эдийн засаг сэргэх өдрийг хүлээж суухаас өөр арга байхгүй гэдгийг мөн иргэд хэлж байсан юм. 

Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ardiin huu 2017-04-22 16:20:33
    Solongos shig bugdiig buudaj horoo ene turiin malnuudiig
    66.181.177.115
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2017-04-22 01:51:14
    Архи тамхиа л татвар нэм бусад нь дэндэж байнаа босно шүү ард түмэн арай дэндүү дээрэлхэж байна шүү
    27.123.214.117
    Мэдэгдсэн Хариулах
    • erdenebat  2017-04-22 03:50:44
      Tegeed bosooch dee harii myy baasnuud min
      203.91.118.46
      Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2017-04-21 09:03:29
    Odoo tsagt hend ch itgehed hetsvv bolson ylanguya ene toriin erh barij bga malnuudud boldogson bol bugdiid n buudah ymsan lalariin ebetei n tsug
    118.46.215.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Б 2017-04-21 01:57:50
    Татвар нэмдэг буруу
    122.201.22.157
    Мэдэгдсэн Хариулах
  • од 2017-04-20 16:56:34
    үхсэн хүний тэтгэвэрийг авч идсээр байж сангаа хоосолсон зоригийн хэргийг гэрч захиалагчгүйгээр илрүүлдэг цагдаа шүүх одоо хаана байна
    139.5.216.65
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2017-04-20 14:30:29
    Али болох бензин бага иддэг Дриус маркийн эко машиныг татвахгүй оруулах бодлогыг бариасай.Гэтэл эко машинаа боомилох нь.Хот утаа,машин утаа амьдрал будаа болж.
    202.9.40.181
    Мэдэгдсэн Хариулах
  • lalar 2017-04-20 07:54:42
    boldogson bol bugdengiinh ni tarhind sum zoohiimsan arai heterhii dord uzej bnaa 76 guzeenuud chin. boldogson bol alhiimsan
    66.181.179.238
    Мэдэгдсэн Хариулах
  • èðãýí 2017-04-20 04:52:00
    1.5 ñàÿàñ äýýø öàëèíòàé èðãýäýýñ îíöãîé òàòâàð àâ÷ áàéãàà áîë 100000.000 òºãðºãººñ äýýø îðëîã...
    122.201.25.130
    Мэдэгдсэн Хариулах
  • цаазаар авя 2017-04-20 03:30:29
    энэ МАНгарйн ЗГ-г авч хаяя_ Сангийн сайд нөхцөл байдлыг сайн мэдэж байсан байж ямар тэнэг мөрийн хөтөлбөртэй сонгуульд орсон бэ? бид сонгосон юм чинь цаазаар ав...
    103.229.120.242
    Мэдэгдсэн Хариулах
  • инженер 2017-04-20 02:34:29
    тэтгэврийн насыг нэмж байгаа шалтгаан нь Тэтгэврийн санг бүрдүүлэх юм гэнэ. Монгол хүний насыг бодож болоогүй юм байхдаа. 76 олгой.
    202.70.33.242
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2017-04-20 02:29:18
    Төр засаг орон, зардлаа 50% хассан бол иргэд бид энэ татварыг төлөхөөс татгалзахгүй ээ!!! Харин дан ганц иргэддээ хамаг ачааг үүрүүлж байгааг зөвшөөрөхгүй!!!
    202.179.26.33
    Мэдэгдсэн Хариулах
  • хачин 2017-04-20 02:02:02
    батзул ажил хийхгүй бай. алдарт ээж шууд нохой бол. сансар сэтгүүрдэхээ боь, зөв буруу, үнэн худал, алдаа оноог жишиж бай. таны сэтгүүр нийгмийг буруу тийш хөт...
    183.81.171.99
    Мэдэгдсэн Хариулах
  • Алдарт ээж 2017-04-20 01:35:13
    ийм улс оронд хүн болж амьдарсанаас хөгжилтэй оронд нохой болж төрсөн нь дээр болоод байна. Энэ төрийг удирдаж байгаа малнуудыг бүгдийг нь буудах хэрэгтэй. ...
    203.91.116.34
    Мэдэгдсэн Хариулах
    • police  2017-04-22 03:53:18
      Alna shuu guluguu
      203.91.118.46
      Мэдэгдсэн Хариулах