Монгол цэргүүд Афганистанаас эх орондоо ирлээ

Дөрөвдүгээр сарын 19-ний энэ өдөр, Афганистан улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Одоогийн байдлаар тус энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн алба хаагчид Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга батаараа энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байгаа юм. 

Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэн, НАТО-гийн тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа дуусгавар болсноор Афганистан Улсын аюулгүй байдлын хүчин өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хангах чадвартай эсэх нь тодорхойгүй болжээ. Иймд Афганистан Улсын аюулгүй байдлыг хангах хүчний сургалтын бүх салбарт “сургах, зөвлөх, туслах” гэсэн зорилготойгоор 2015 оны нэгдүгээр 01-ний өдрөөс НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа эхэлсэн билээ.

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.