Хилчид шуурганд уруудсан адууг  тогтоож, 1.4 тэрбумын хохирлоос урьдчилан сэргийлжээ
Монгол орны ихэнх нутгаар өчигдөр цасан болон шороон шуурга дэгдсэн. Үүний улмаас  өчигдөр Дорнод аймгийн Баянтүмэн, Чойбалсан  сумын малчдын 2000 орчим адуу улсын хилд тулж очсоныг Дорнод аймаг дахь Хилийн 0132 дугаар ангийн хилчид тогтоосон байна. Ингэснээр учирч болох 1.4 тэрбумын хохирлоос урьдчилан сэргийлж ажиллажээ. Хилийн заставт хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байсан хилчид дээрх адууг улсын хил дээр тогтоож, иргэдэд хүлээлгэн өгсөн байна.
 
 Б.Сансар
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.