Хариуцлага тооцох хугацаатай үүрэг өглөө

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ даргалан явуулав.

Сайдын зөвлөлийн хуралдаанаас Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд 350 дугаар ангийн хээрийн дадлага сургалтын үеэр хоёр цэргийн алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох  хуулийн дагуу хатуу хариуцлага тооцож гурав хоногийн дотор буюу энэ сарын 21-ний дотор илтгэхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Д.Даваа/- д үүрэг болголоо.

Мөн цэргийн алба, сахилга, дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, зэвсэг, галт хэрэгсэлтэй холбоотой зөрчил дутагдлуудыг таслан зогсоож, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Зэвсэгт хүчний Жанжин штабт хариуцуулав.

Батлан хамгаалахын сайдын энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч /хошууч генерал З.Болдбаатар/-т даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-20 03:22:18
    ene ooroo zailah heregtei ter gudamnii dulabdorj bas zailah heregtei
  • иргэн 2017-04-20 03:07:12
    Байлдааны хөнөөх чадал ихтэй зэвсэгтэй харьцаж байсан мэргэжлийн сургуулийг нь төгссөн, дарга нар өөрсдийн хайнга хариуцлагагүй, сахилгагүй байдлаас олон хүний ...
  • ДАРХАД 2017-04-20 00:30:05
    ХҮҮЕ ТЭНЭГЭЭ ЧИ ЯАСАН ЮМ ОЙЛГОДОГГҮЙ ДУРАК ВЭ МОНГОЛЫН УХААНТАЙ АРД ТҮМЭН БҮГД ЧАМАЙГ ӨӨРИЙГ ЧИНЬ ЗАЙЛ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШҮҮ ТЭНЭГЭЭ
  • болд 2017-04-19 18:31:12
    Батлан хамгаалах яам жанжин штабт үүрэг өгөх эрх байгаа нь юу л бол
  • оо 2017-04-19 14:45:31
    Ха ха. Нэр, нүүр хоёр нь падан харласан тагтааны тархитай сайд.
  • zochin 2017-04-19 12:36:29
    ene hun terbaitugai ih hural deeree salbarinhaa huulig heleltsej baihad tednihee tuluu duugarahgui ym .Enhbayr gishuun l tednii tuluu duugarch temtseh ymdaa .Se...
  • иргэн 2017-04-19 11:42:42
    Өөрөө огцор
  • zz 2017-04-19 11:24:07
    said geheesee, ter uyd surgaltiig udirdaj bsn huntei hariutslaga tootsmoor yum.
  • н толгойг нь ав 2017-04-19 11:16:49
    байнга л хийж байх ёстой ажил шүү дээ. юун хугацаа өгөөд байгаан толгойг нь ав