Б.Баттөмөр: Эдийн засгийн хөгжлийн өнөөгийн загвар буруу байна
УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаарх Үндэсний хөгжлийн газрын даргын мэдээллийг сонсов. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг боловсруулахтай холбогдуулан Үндэсний хөгжлийн газраас хөтөлбөрт тусгуулах 30.0 тэрбум төгрөгөөс дээш төсөвт өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний саналыг яамдаас авч байгаа аж. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2015 оны 105 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцууллаа. Мөн Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, аргазүйн зөвлөгөө өгөх, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр төрийн захиргааны төв байгууллага, нутгийн захиргааны байгууллагад дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийгдсэн ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм.

Мөн гэрээ нь хийгдээгүй болон ажил нь эхлээгүй концессын төслүүдийг хэрэгцээ шаардлага, ач холбогдлоор ангилах, эрэмбэлэх арга хэмжээний талаар мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд танилцуулав.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы мэдээлэлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, тодруулга хийлээ. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн загвар буруу байгаа тул ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн хөгжлийн олон улсын загварын шинэ хандлагад нийцүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай, үүнд Үндэсний хөгжлийн газар чухал үүрэгтэй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хэллээ. Бодлого төлөвлөлтийн газрын статусыг өргөжүүлэн, бэхжүүлэхэд УИХ анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг С.Чинзориг гишүүн илэрхийлэв.

Ийнхүү Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төсөлд тусгаж байгаа төсөл, арга хэмжээ, Эдийн засгийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн биелэлтийн талаархи Үндэсний хөгжлийн газрын мэдээлэлтэй холбогдуулан шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулахаар боллоо.

 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • gaya 2017-04-19 15:39:56
    Бидний хүчээр тогтоон барьж буй ТОГТОЛЦОО буруу тул ЭДИЙН ЗАСГИЙН хөгжл-н өнөөг-н загвар яаж ч бодсон зөв гарахгүй,МУ-н хөрсөнд тохирох тогтолцоог бий болгох...
  • Zochin 2017-04-19 11:42:18
    Ene yamar ch hereggui, davhardsan butets