Экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхийг завджээ
Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар экспортын гэрчилгээгүй эд зүйлс хил нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ.

Тодруулбал, Иргэн Б нь экспортын гэрчилгээ болон бусад  холбогдох баримт бичгийн бүрдэлгүй 64.8 кг гүзээг дугуйндаа нууж улсын хилээр гаргахыг завдсаныг илрүүлсэн байна. 

Мөн иргэн Ц нь экспортын гэрчилгээ болон бусад баримт бичгийн бүрдэлгүй аквариумын загас зургаан уут, мэлхий зургаан уут, хар гүрвэл нэг уутыг нууж, улсын хилээр нэвтрүүлэхийг завджээ.

Иргэн А экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл нь тодорхойгүй 360 ширхэг өндөгийг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчил мөн бүртгэгдсэн байна.

Эдгээр бүтээгдэхүүнийг буцааж, эздэд нь захиргааны хариуцлага тооцжээ.

Эх сурвалж: МХЕГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шоу 2017-04-20 04:12:40
    Шоу үзүүлбэр. Хилээр олон Батаар гарч монголын шинэ үеийн хэрэглээ их хэмжээний мөс гэгч орж ирсээр байгааг бидний өдөр тутмын амьдрал харуулсаар байна.
    202.179.23.41
    Мэдэгдсэн Хариулах