Нийгмийн даатгалын 136 байцаагч зөрчилтэй гарчээ
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тайланг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны тайланг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр танилцууллаа. 

Өнгөрсөн онд Нийгмийн даатгалын санд 1,7 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1,8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Нийгмийн даатгалд 43 мянган аж ахуй нэгж, 3000 даатгуулагч хамрагдсан байна.

Мөн нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд Нийгмийн даатгалын санд хоёр шатлалтай шалгалт хийхээр төлөвлөсөн байна. Төлөвлөгөөний дагуу нэгдүгээр шатны шалгалтаар 1 тэрбум 170 сая төгрөгийн зөрчил илэрсэн байна.

 Үүний 840 орчим сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэвэр тогтоосон, 200 гаруй сая төгрөг нь хууль зөрчиж тэтгэврийн хувь хэмжээнээс бага тогтоосон байжээ. Мөн 136 нийгмийн даатгалын байцаагчаас зөрчил илэрчээ. Зарим аж ахуй нэгж нийгмийн даатгалаа төлөхгүй зөрчил илэрсэн гэнэ. Түүнчлэн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдээс 20 орчим тэрбум төгрөгийн өр авлага үүсчээ.

Шалгалтын хоёр дахь үе шат удахгүй эхлэх тухай салбарын сайд энэ үеэр дуулгалаа. Үүний дараа сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2017-04-19 15:24:17
    Kjondlongiin khyanaltad ogloo gechikheed oorsdoo dotroo dakhaid khyanat khiine gej bkh uu? tad nart baitsaagchiin erkh khen ogdog yum be? Oilgokhgui yum.
  • bi 2017-04-19 12:56:58
    BGD ih daramttai.
  • zochin 2017-04-19 10:38:37
    нийгмийн даатгалынхан үнэхээр хүнд сурталтай харьцаа муу алданги тооцоод байдаг үүнийг болиулах хэрэгтэй мөнгөний төлөө байдаг
  • Нараа 2017-04-19 09:47:40
    яг үнэн нэг сар хувиараа 28900 төгрөгөө төлөхгүй дараа сар нь нөхөн хийх гэхээр байцаагч нь нар нь дайраад давшлаад хөөчихдөг тэгээд нэг сар тасарчихдаг
    • Иргэн 2017-04-19 12:12:25
      Нөхөж төлж болохгүй ш дээ. Юугаа тэнэгтээд байгаа юм?
  • zochin 2017-04-19 08:54:36
    ENE NOMTOIBAYAR SAID ESTOI NIIGMIIN EMZEG , ZEB ZUILIIG KHENDSEND BAYR HKURGIE. YG IJIL AJIL...