Б.Батзориг: Монгол Улс дэлхийн зах зээл дээр ноолуурын тоглогч орон болох бүрэн боломжтой
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.

Энэ үеэр салбарын сайд малчдаас ноолуурыг нь худалдан авч, олон улстай нэг цонхоор гарган борлуулах бодлогыг барьж байна гэдгийг дуулгалаа. Мөн тэрбээр “Ноолуур хөтөлбөр”-ийг боловсруулан удахгүй Засгийн газарт танилцуулна. Энэ бодлогыг хэрэгжүүлэхэд 600 сая ам. долларын  асуудал яригдаж байгаа гэсэн юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Б.Батзориг “ “Ноолуур хөтөлбөр”-өө битгий орхигдуулаарай. Монгол Улс дэлхийн зах зээл дээр ноолуурын тоглогч орон болох бүрэн боломжтой. Ноолуурын зах зээлд улс бодлогоо зөв барих хэрэгтэй” гэлээ.

 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tur 2017-04-20 05:16:41
    ene tuhai neeree zalhtal yarij bnaa ajil hereg bolgoh dolomjiig ni huvia hicheej amia bodotsgoolgui hiitsgeegech tegeed
  • бОЛД  2017-04-19 09:32:50
    Бас олон нохойны хөшөө барьж дэлхийд гол тоглогч болох хэрэгтэй Маш олон нохойн хөшөө босгож дэлхийг айлгах хэрэгтэй